COSE TALKNEWSTREND

31 өдөр, 31 өөр бэлэгтэй сар эхэллээ!

Та өнөөдөр ямар бэлэг авмаар байна вэ? Харин маргааш ямар бэлэг авахыг хүсэж байна вэ?
Та 2018 оныг дуустал өдөр бүр бэлэг авна гэвэл итгэж байна уу?

Энэ бол 31 өдөр 31 бэлэгтэй Өөрийгөө хайрлах төгс ертөнц “COSE cosmetics” гоо сайхны нэгдсэн их дэлгүүрээс эрхэмсэг танд барьж буй Шинэ жилийн сюрприз дүүрэн бэлэг юм. Бүсгүйчүүд бид найзуудын, ажлын гээд олон шинэ жилд зориулан гоо сайхнаа тодотгож, гоё сайхнаа гэрэлтүүлэх хэрэгтэй болдог. Эдгээр өдрүүдэд яг тохирох гоо сайхны бэлэгтэй урамшуулалтай тусгайлсан худалдаа таныг хүлээж байгаа юм. Бүх өдөр шоппинг хиймээр тийм л гоё урамшууллыг танд хуваалцаж байна.

Та 12-р сарын эхний долоо хоногт Үнэгүй маск тавиулах өдөр, нүүрний йогийн хичээл, мянга мянган уруулын будгаас 1+1 сонгох өдөр, мэдээж вакс авах хямдралтай өдрийг өнгөрөөж болохгүй. Мэдээж энэ бүгд үнэгүй, хямдралтай, бэлэгтэй, урамшуулалтай байх болно. Та ирэхийн өмнө бэлэгний хуваариа харахаа мартаж болохгүй.

Бүр галзуу мэдээ юу гээч, 12-р сарын хоёр дахь долоо хоног буюу 8-наас 14-ний өдрүүдэд Инста-даа стори хийгээд нүүрээ үнэгүй будуулах өдөр, хөл гарын арчилгааны өдөр, маскны өдөрлөг, ванны бөмбөлөг бэлэгтэй өдөр, нүдээ хайрлах өдөр таныг хүлээж байна. Мэдээж нэг өдөр нэг онцгой бэлэг бэлдсэн байгаа.

Харин 12-р сарын 15-21-ний өдрүүдэд 3 найзтайгаа хамт 3-уулаа хөнгөлөлт авах өдөр, арьсаа үнэгүй оношлуулах өдөр, худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч аяллын сэт бэлгэнд авах эсвэл шинэ жилийн гоёлын будалтаа даалгах өдөр гээд өдөр бүр өөр өөр бэлэг хүлээж байна.

Шинэ жилийн баяр хөөр цалгисан 22-28-ний өдрүүдэд Үнэгүй бэлэг боох өдөр, beauty box бэлэглэх өдөр, Азын хүрд эргүүлэх өдөр, Зул сарын бэлэгтэй өдрүүд тохиох ба та өөрийн сонирхсон өдрө ирж бэлгээ авахаа мартваа!

Хамгийн гоё мэдээ гэвэл 29,30,31-ний өдрүүдэд Хүүхдэд зориулсан бэлэг, гэр бүлийн өдөр тохиох юм. Та 31 өдрийн 31 бэлгээс өөрийн хамгийн их авахыг хүсэж буй бэлгээ сонгон шоппинг хийх өдрөө төлөвлөх боломжтой. Та маргаашийг, боломжийг хүлээлгүй хайртай хүмүүстээ нандин бэлэг бэлдээрэй.

Мэдээж өөрийгөө хайрлахаа бүү мартаарай,

чиний COSE

2019 оныг хүлээн догдлох өдөр бүрийг аз жаргалтай, бэлэгтэй өнгөрүүлцгээе!

1 Comment

  1. УБ их дэлгүүрт юмуу ” cose ” ком ямар үнэтэй вэ . Үр дүн сайтай юу. Нүүрний иог заах юм уу

Leave a Response

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.