TIPS & HACKSЭэж ба хүүхэд

Эх үрсийн баяраар 90-ээд оны үсний чимэглэлээрээ гангаръя

Өдөр бүрийн нэгэн хэвийн үс засалтаасаа уйдаж байна уу?Баярын өдрүүдийг тохиолдуулан охинтойгоо эдгээр үс засалтыг тушаарай.

Цаг хугацаа өнгөрч, бидний нас ахих тусам бид хүүхэд насныхаа сэтгэлгээг гээж аливаа зүйлд сэтгэл хөдлөх нь багасдаг. Тэр хэрээрээ гадаад төрхөндөө анхаарал тавих хандлага маань ч өөрчлөгдөж нэг л мэдэхэд үсээ задгай тавих эсхүл тааралдсан үсний боолтоороо шалавхан боож авах нь чухал болсон байдаг. Харин бид хүүхэд насаа эргэн дурсах юм бол урд өдөр нь ямар өнгийн, ямар хэлбэртэй хавчаар зүүхээ урьдчилан төлөвлөж, өмсөх хувцсандаа тохируулан сонголт хийх эрч хүчтэй байжээ. Тэгвэл та энэ үедээ эргэж очмоор байна уу?Тийм ээ, танд ямар нэгэн шалтаг хэрэгтэй санагдаж байгаа биз?

Өнгөлөг, гэгээлэг хүүхэд насныхаа дурсамж руу хүүхэдтэйгээ хамтдаа аялвал ямар байна?
Бодох төдийд л сэтгэл хөдлөм 90-ээд оны хит дуу, шоу нэвтрүүлэг, олон ангит кино, тухайн үед моданд орж байсан хувцаслалт, үсний гоёл чимэглэл энэ бүгд таны хүүхэд насны дурсамжийг санагдуулж байна уу?Тэгвэл эх үрсийн баярыг тохиолдуулан тухайн үеийн моданд орж байсан үсний засалтуудаар тэдэнтэйгээ ижилсэж өнгө өнгийн хавчаар, үсний боолтоор гангараарай.

Хэрвээ таны үс долгионтой бол энэ хавчаар одоо хүртэл танд маш сайхан зохино гээд боддоо. Харин шулуун үстэй бол үсний хайчаар үзүүр хэсгээ бага зэргийн долгион оруулахад л хангалттай.

Зөвхөн гоёл чимэглэл ч бус өдөржингөө хичээлээ хийхэд минь тусалдаг байсан шүү дээ! “Gossip girl”-г санагдуулам бүчээр толгойн бүчээрээ эдгээр өдрүүдэд гангараарай.

Эрч хүчтэй бас өхөөрдөм харагдаж байгаа биз?

Тийм ээ энэ нь нэг төрлийн үсний шуулт боловч танд байгаа ховорхон үсний хавчаар энэ шуултыг ихэмсэг харагдуулах болно.

Эмэгтэйлэг, ялдамхан яг л эрвээхэй шиг өнгөлөг харагдуулж байгаа биз?

Эх сурвалж: www.elle.com

Tags : hairhairstyle

Leave a Response

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.