Ээж ба хүүхэд

Амны эвгүй үнэрээ арилгах 14 хоногийн туршилт

Splat-н цайруулах үйлчилгээтэй шүдний ОО хэрэглээд долоохон хоногийн дотор үр дүн гарсан гэсэн найзынхаа сэтгэгдлийг хараад эдний бүтээгдэхүүнээс хэрэглэж үзмээр санагдсан юм. Манай гэрийнхэн ер нь л ам хөндийн асуудалтай байсан болохоор гэрийнхэндээ бүгдэд нь тохирох олон төрлийн үйлчилгээтэй ОО авмаар байлаа. Кофены хэт их хэрэглээ, буйлны үрэвсэл, шүдний өнгөр зэрэг олон асуудалтай болохоор шүдний 00-ноос гадна ам зайлагчийг нь хэрэглэж үзэхээр шийдсэн юм. Нөхөр маань шүдээ угаах үед хааяа буйлнаас нь цус гарчихдаг бас өглөө сэрэхэд амнаас нь эвгүй үнэр үнэртээд байдаг болохоор бактерын эсрэг шөнийн турш амны хөндийг цэвэрхэн байлгах үйлчилгээтэй шүдний OO, үрэвслийн эсрэг, паалан сэргээж давхар цайруулах үйлчилгээтэй, буйлны үрэвслээс урьдчилан сэргийлэх 2 төрлийн ам зайлагч авсан юм. Манай гэрийн томчуул бүгд кофены “донтон” өдөрт хамгийн багадаа нэг аягыг уучихаад байдаг болохоор дээрх ам зайлагчууд бидэнд маш хэрэгтэй бүтээгдэхүүн байлаа. Ингээд кофе уух болгоныхоо дараа амаа зайлж байхын тулд нөхөр маань нэгийг нь ажил дээрээ хэрэглэдэг болж харин нөгөөхийг нь бид гэртээ хэрэглээд 14 хонож байна. 100% ургамлын хандны найрлагатай гэсэн байсан болохоор ам зайлагч, шүдний OO-г нь өдөрт хэдэн ч удаа хэрэглэж болдгоороо давуу талтай санагдсан шүү. 

Бүтээгдэхүүн 1 : Splat Aromatherapy- Шүдний OO

Шалтгаан: Буйлны үрэвслийн эсрэг, шүдний пааланг бэхжүүлж, эмзэг байдлыг багасгах үр дүн хүсэж байгаа. Шөнийн турш амны хөндийг цэвэрхэн байлгадаг. Өглөө сэрэхэд сэнгэсэн таатай мэдрэмж төрүүлнэ гэсэн байсан. Мөн үрэвслийн эсрэг, цэвэрлэх үйлчилгээтэй.
Хэрэглэсэн хугацаа: 14 хоног, өдөрт 2 удаа
Хэрэглэгчийн сэтгэгдэл: Гүн ягаан өнгийн тунгалаг бүтэцтэй. Гаатай, ургамлын амттай. Угаасны дараа хэлээрээ шүдэндээ хүрэхэд ямар ч өнгөргүй, цэмцгэр мэдрэмж төрсөн. Юм идэх хүртэл сэнгэсэн таатай мэдрэмжээ хадгалдаг юм билээ. Нээрээ шүдний мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр өглөө өлөн дээрээ шүдээ угааж болдоггүй юм билээ шүү. Амны хөндийн ашигтай бактериа давхар устгадаг гэсэн. Тиймээс өлөн дээрээ ядаж нэг аяга ус эсхүл өглөөний цайны дараа угаах нь хамгийн зөв алхам шүү.
*Амны хөндийн бактери устгана.
*Цэвэрхэн, таатай мэдрэмж удаан хадгална.
*Өглөө сэрэхэд амны эвгүй үнэртэх нь багассан.

Бүтээгдэхүүн2 : Splat Biocalcium, Medical Herbs- Ам зайлагч

Кофе их хэрэглэдэг дээрээс нь өдөр тутамдаа олон нийттэй харилцдаг ажил эрхэлдэг бол ам зайлагч тогтмол ашиглах нь зүйтэй санагдсан. Өмнө нь шүдээ өглөө угаачихаад л орой унтах хүртлээ тордодгүй байсан үеэ бодохоор амны хөндийгөө дандаа дутуу цэвэрлэдэг байжээ гэж бодогдсон.

Хэрэглэгчийн дүгнэлт: Шүдэнд халтай хоол хүнс хэрэглэснийхээ дараа тэр бүр шүдээ угаах боломжгүй байдаг болохоор зориулалтын ам зайлагч цүнхэлж яваад, шаардлагатай үед амаа зайлдаг болсон. Өтгөн хэлбэрийн бүтэцтэй, гааны амттай болохоор амны эвгүй үнэр дарагдахаас гадна амны хөндийдөө хэрэгцээтэй амин дэмээ давхар авч болдгоороо бусад ам зайлагчаас давуу талтай санагдсан.

Худалдан авсан газар: “COSE cosmetics”

Leave a Response

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.