COSE TALKNEWS

“Анхилам сүрчигсийн хүрээлэн”-д урьж байна

“Намрын навчис хийсэн унахад өхөөрдөм чиний минь үнэр сэтгэл гэгэлзүүлэн сэнгэнэдэг. Бидний хамтдаа алхдаг байсан моддоор хүрээлүүлсэн бяцхан цэцэрлэгээр алхахад сэтгэлд дотно тэр л үнэр одоо ч үнэртдэг. Чинийхээ үнэрийг тодхон санадаг шиг чамайгаа ч тодхон санаж байна...

Бид бие биенийхээ үнэрт дурлаж, үнэрээр төсөөлж, үнэрээр санадаг нь нууц биш. Та өөрийн сэтгэл догдлуулам намар өвлийн үнэртнээ сонгож амжсан уу? Таныг илэрхийлэх тэр л үнэртнийг та итгэл дүүрэн сонгох мөчид үнэр таны өмнөөс бардам “ярих” болно. Дэгжин хүрмэн дээр дулаан уур амьсгал оруулах тийм л тансаг үнэртнийг Монголын хамгийн олон үнэртэн нэг дор “чуулсан” COSE cosmetics их дэлгүүрээс сонгохыг урьж байна. Анхилам үнэртний хүрээлэнгээс таныг өөрийн үнэрээ олоход бид хөтөч байх болно.

“Хүннү Молл” их дэлгүүрийн 1 давхарт “COSE cosmetics” Гоо сайхан, Үнэртний ертөнцөд морилон саатна уу!

Анхилам урамшуулал 2018.10.15-с 11.15-г дуустал. Бүх үнэртэн 15-20%ийн хямдралтай.

Leave a Response

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.