TIPS & HACKS

Хүйтний улиралд үнэртнийг хэрхэн зөв түрхэх вэ?

Хүйтний улирал эхлэхэд бид дотоод эрчим хүчээ нөөцөлж, дулаанаа аль болох урт хугацаанд хадгалахыг хичээдэг. Үүнтэй адил анхилам үнэрээ намар, өвлийн улиралд илүү удаан хадгалах боломжтой юу?

ХААНА

Үнэртний мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар биеийн дараах хэсгүүдэд сүрчигээ түрхэх нь илүү урт хугацаанд үнэрээ хадгалдагийг тогтоожээ. Бугуйн дотор хэсэг, хүзүү, өвдөг, тохой, чихний ар зэрэг хүний биеийн арьсны хамгийн нимгэн хэсгүүд буюу цусны судас арьстай хамгийн ойр байдаг хэсгүүдэд үнэртэн түрхэх нь зүйтэй байна. Ингэснээр цусны эргэлт сайжирч, хүний биеийн дулаан ялгарахад үнэртэн илүү тод, удаан хугацаанд үнэртэх болно. Үнэртнээ түрхэхдээ арьс шархалсан эсвэл хагарч эмзэгшсэн хэсэгт түрхэхгүйг анхаараарай. Өвлийн улиралд биеийн ихэнх хэсэгт үргэлж хувцасны цаана байх тул аль болох агаар солилцоо сайн явагдах хөнгөн зөөлөн материалтай хувцас сонгох хэрэгтэй.

ХЭЗЭЭ

Анхилам сүрчиг түрхэхийн өмнө хувцас, гоёл чимэглэлээ зүүж та өөрөө “бэлэн” болсон байх шаардлагатай.

ЯАЖ

Бидний төсөөлдгөөр үнэртнээ агаарт цацаад өөрөө дор нь зогсож кайф мэдрэх давгүй л санаа. Гэхдээ үнэртэн агаарт ууршиж танд маш бага хувь оногдох болно.

ЯАГААД

Зарим үнэртэн үнэт эдлэл, метал, хувцасны зарим материалд толбо үлдээж болзошгүй тул анх түрхэхдээ алчууран дээрээ ч юмуу дараа нь харамсахааргүй зүйл дээр түрхэж туршиж үзээрэй. Сүрчигийг үсэндээ түрхэх нь үнэрээ илүү удан барихад тустай. Гэхдээ зөвхөн угаасан чийглэг үсэнд шүү. Мөн үсний олон төрлийн вакс, тос, хэлбэржүүлэгчтэй холино гэдэг тийм сайхан санаа биш юм. Дараагийн нэг санах зүйл бол тухайн үнэртний биеийн спрэй, тос, лосьонтой хамтад нь хэрэглэх нь үнэрээ удаан хадгалахад илүү тустай.

Үнэртэнд дурлагч Таныг Монголын хамгийн олон үнэртэн нэг дор чуулсан “Хүннү Молл” их дэлгүүрийн 1 давхарт байрлах “COSE cosmetics” их дэлгүүрт урьж байна. 2018.10.15-с эхлэн өдөр бүр Үнэртний хямдралтай худалдаа явагдаж байна.

Өөрийгөө Хайрла,

COSE cosmetics

Leave a Response

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.