NEWSЭэж ба хүүхэд

Хүүхдийн баяраар болох онцлох 6 арга хэмжээ

Бяцхан үрсээ баярынх нь өдөр сэтгэл ханамж дүүрэн байлгах арга хэмжээнүүдээс сонгож инээд хөөрөөр бялхуулж, эрч хүчээр дүүрэн өнгөрүүлээрэй.

1. Хүүхдийн баяраар багачууд хоорондын хөгжилтэй худалдаа

Хэн нэгний хэрэггүй зүйлс өөр хэн нэгэнд хэрэгтэй байдаг учир хаягдалгүй хэрэглээний шинэ соёлд хүүхдийг багаас нь төлөвшүүлэх хүүхдүүдийн бие даан удирдах худалдаа юм. Энэ үйл ажиллагаанд хүүхдүүд маань өөрсдийн хэрэглэдэггүй тоглоом эд зүйлсээ нэгэнтэйгээ худалдаж солилцоно.

Хаана: Cosy club Ulaanbaatar
Хэзээ: 6-р сарын 1-ний 11 цагт

Дэлгэрэнгүй мэдээллийг:
https://www.facebook.com/events/1517350418393967/

2. Номтой нөхөрлөе: Хүүхдийн баяр – Зуны тагтны нээлт

Хүүхдүүдээ баяраар нь баярлуулахын зэрэгцээ, номонд хайртай, ойр өсгөхийг хүсч байгаа аав ээжүүд энхрий бяцхан үрсийг бүгдийг нь урьж байна.
– МЗЭ-ийн гишүүн, зохиолч Ц.Энхтүвшин буюу Ааяа эмээгийн үлгэрийн булан
– 3 хэл дээр бичигдсэн “Алиман гүнж” хэмээх анхны номоо 10 настайдаа бичиж гаргасан авьяаслаг сурагч Ц. Анударь охины номын танилцуулга, уншлага
– Хүүхдийн хуучин номын солилцоо, худалдаа /ширээний түрээс байхгүй, хүссэн хүүхэд бүр номнуудаа авч ирээд солилцох боломжтой/
– Хүүхдийн гар зургийн булан
– Авьяаслаг хүүхэд булан
– Хүүхдийн нүүр будалт / үнэгүй /
– Хөгжөөнт тоглоом

Хаана: “Ногоон тагт” ресторан
Хэзээ: 6-р сарын 1-ний 13 цагт

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/events/522947818101212/

3. Хүүхэлдэйн киноны хөгжмийн ертөнцөөр аялцгаая

Бид энэхүү арга хэмжээнд Монголын хамгийн шилдэг жазз урсгалаар тоглодог мэргэжлийн авьяаслаг уран бүтээлчид гэж нэрлэх “Jazz Trio” хамтлаг хүүхдүүдийн хамгийн үзэх дуртай хүүхэлдэйн кинонуудын хөгжим дуунуудаас бүрдсэн бүтээлүүдийг тоглож хүүхдийн үлгэрийн киноны хөгжмийн ертөнцөөр аялуулах болно.

Хаана: Creative bamboo төв
Хэзээ: 6-р сарын 1-ний 15 цагт

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/events/980696772088000/

4. Чингисийн Үрсийн Баяр

Жил бүрийн 6-р сарын 01-ний өдрийг уламжлал болгон бид “Чингис хааны морьт хөшөөн” дээр өхөөрдөм хөөрхөн үрстэйгээ хамт тэмдэглэдэг билээ. Энэ өдөр таныг болон бяцхан үрсийг тань олон сонирхолтой уралдаан тэмцээн, үзвэр үйлчилгээ хүлээж байна. Та гэр бүлээрээ хотоос зайтай эрүүл агаарт бидэнтэй хамт эх үрсийн баяраа үлгэрийн баатруудтай хамт мартагдахааргүй хөгжилтэй өнгөрүүлээрэй.

Хаана: Чингис хааны морьт хөшөө цогцолбор
Хэзээ: 6-р сарын 1,2-ны 10 цагт

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/events/172628523400844/

5. Багачууд хоорондоо эд зүйлсээ худалдах, солилцох өдөрлөг

Таны хүүхдэд хэрэглэхээ больсон хүүхдийн хэрэгсэл, тоглохоо больсон тоглоом эсвэл огт хэрэглээгүй шинэ зүйлс байгаа бол энд хүрэлцэж ирж бусад найзуудтайгаа солилцох, зарах бас өөр сонирхолтой зүйлс хямд үнээр худалдан авах боломжтой. Маш олон зарах юмтай хүүхдүүд маань ширээ захиалаад өдрийн турш юмаа зарах боломжтой. Цөөхөн зарах, солих юмтай хүүхдүүд маань ирээд бусад найзуудтайгаа солилцоорой.

Хаана: СУИС-ийн зүүн талд, Метро молл дэлгүүрийн чанх ард Пентхаус хотхон
Хэзээ: 6-р сарын 2-ны 12 цагт

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/events/172628523400844/

6. Гайхамшигт Сафари

Адал явдлыг эрэлхийлэгч, сониуч бяцхан дүү нарыгаа Африк тивийн нууцлаг ертөнцөөр хамтдаа аялахыг урьж байна.

Хаана: Хүннү Шоппинг Молл
Хэзээ: 2018 оны 06-р сарын 01-03

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/events/172628523400844/

Leave a Response

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.