TIPS & HACKS

Жинхэнэ үү? Хуурамч уу? Үнэртэн сонгох зөвлөгөө

Үнэртнээс алийг нь сонгох вэ? Алийг нь хараад жинхэнэ гэдэгт итгэх вэ?

Заримдаа бүх зүйл тийм ч амархан байдаггүй. Хорвоо ертөнц дээрх хэдэн арван үнэртэн дундаас өөрт хамгийн сайн тохирох, таалагдах үнэртнийг оллоо ч асуудал ингээд зогсохгүй. Энэ үнэртэн жинхэнэ үү? хуурамч уу? гэдэг асуулт гарч ирнэ. Гэхдээ найз минь санаа зовох зүйлгүйгээр дараах 8 зүйлийг мэдэж байхад хангалттай.

1. Сав баглааг анзаарах
Жинхэнэ сүрчигний гаднах уут нь гилгэр хальсан маш нимгэн цаас байдаг тул хайрцагтайгаа нэгэн бүхэл мэт харагддаг. Тэгэхээр гаднаасаа харахад гаднах уут нь гялтганаад ялгараад байвал хуурамч бүтээгдэхүүн гэсэн үг.

2.Өөгүй нарийн судал
Жинхэнэ үнэртний бүх юм төгс байх ёстой. Та гаднах уутны наалтыг ажиглавал 5мм-ээс илүү, цавуу нь илүү гарсан, тэгш бус хэмтэй наалдсан бол энэ яах аргагүй хуурамч үнэртэн.

3. Хамгаалалтын суурь
Хайрцаган доторх хамгаалалтын хайрцаган суурь нь тухайн бүтээгдэхүүнийг доргих, гадны нөлөөгөөр гэмтэхээс сэргийлж маш нарийн хэлбэр дүрс, хэмжээстэй байдаг. Мөн саарал биш цагаан өнгөтэй байдаг.

4. Хэлбэр
Хуурамч бүтээгдэхүүнийг эхлээд харахап ялгагдах аргагүй байж болох ч та хэлбэр дүрсний хэмжээс, төгс гүйцэтгэлтэй байдлыг нарийн ажиглавал энэ тийм ч хэцүү биш юм.

5. Сүрчигний өнгө
Алдартай брэндийн үнэртний найрлагад химийн бодис нэг их оролцдоггүй учраас өнгө нь тунгалаг зөөлөн өнгөтэй байдаг. Харин хуурамч бүтээгдэхүүний өнгө илүү бараан, тод байдаг.

6. Шилэн дээрх хэмжээс
Жинхэнэ бол жинхэнэ. Бүх зүйл өөгүй, тэгш хэмтэй, гүйцэтгэл өндөртэй байх болно. Та ижил түвшинд байх бүхэн хэмжээсийн дагуу жигд байж чадаж байна уу гэдгийг шалгахаа мартаж болохгүй.

7. Сериал дугаар
Гаднах хайрцаг дээрх сериал дугаар үнэртэй усны саван дээр ч адилхан байх ёстой. Гаднах хайрцаг дээр хэвлэгдэж гарсан байдаг бол үнэртэй усны саван дээр ч мөн адил үйлдвэрийн аргаар сериал дугаарыг гаргасан байдаг. Хэрвээ цавуугаар наасан бол энэ нь хуурамч гэдгийг дохио.

8. Шил
Тансаг үнэртэн сайн чанарын, тэгш гадаргуутай шилэнд савлагдсан байдаг. Харин хямд үнэтэй хуурамч үнэртний хувьд тэгш хэмгүй, гадаргуу барзгар хямд шилэнд савлагдсан байдаг. Тиймээс худалдан авалт хийхдээ шилийг нь ажиглахаа мартаж болохгүй.

Эцэст нь эдгээрийг мэдэг болчихвол худалдан авалт хийхэд хялбар болох нь мэдээж. Харин худалдан авч буй газраа албан ёсны эрхтэй үнэртэн оруулж ирдэг баталгаатай газар гэдгийг мэддэг бол та эргэлзэх зүйлгүй итгэж болох юм. Та Монголын хамгийн олон тансаг үнэртэн нэг дор чуулсан Хүннү Молл их дэлгүүрийн 1 давхарт байрлах “COSE cosmetics” их дэлгүүрийг зорьж хямдралтай үнэртний худалдаагаар зочлоорой

Leave a Response

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.