NEWS

Монголын хамгийн анхны гоо сайхны үзэсгэлэн ”Ulaanbaatar Beauty Expo 2018” амжилттай зохион байгуулагдлаа

Монголд анх удаа ТОП 30 гаруй гоо сайхны брэндийг нэгтгэсэн ”Ulaanbaatar Beauty Expo 2018” арга хэмжээ 6-р сарын 15-17-ны өдрүүдэд 3 өдрийн турш амжилттай боллоо. Үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн зочид гоо сайхны тухай цогц ойлголт, мэдээлэлтэй болж, албан ёсны эрхтэй брэндүүд хоорондоо туршлага солилцлоо.

Дэлхийн жишигт нийцсэн гоо сайхны салбарын үзэсгэлэн Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа нь энэ салбарын хөгжил ямар хурадцтай явж байгааг харууллаа. Тус арга хэмжээнд Ази (Монгол, Япон, Солонгос), Европ (Англи, Америк, Франц, Герман) -ийн 30 гаруй гоо сайхны брэнд өөрсдийн бүтээгдэхүүний онцлог, үйлчилгээ, шинэ технологио хүрэлцэн ирсэн зочдод танилцууллаа.

Энэхүү үзэсгэлэнгийн хамгийн чухал хэсэг нь гоо сайхны бүтээгдэхүүний аюулгүй хэрэглээг олон нийтэд таниулах юм. Энэ ч утгаараа хүрэлцэн ирсэн хүмүүс таалагдсан бүтээгдэхүүнээ тестэрлэж, мэргэжилтнүүдээс зөвлөгөө, сургалт авч, хамгийн сүүлийн үеийн технологиор арьсаа, үсээ оношлуулах боломжтой болсон юм. Гоо сайхан гэдэг ойлголтод зөвхөн арьс арчилгаа, нүүр будалт, үс арчилгаа багтах бус дотроосоо эрүүл байх үндэс болсон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн борлуулдаг компаниуд болон нүүрний йогийн төв оролцсноороо арга хэмжээний цар хүрээг илтгэж байгаа юм. Түүнчлэн Япон улсын гоо сайхны томоохон брэндийн төлөөлөгчид хүрэлцэн ирж гоо салбарт нэвтэрч буй шинэ технологийн талаар хүмүүст мэдээлэл өгсөн нь энэхүү үзэсгэлэн ямар өндөр ач холбогдолтойг харуулж байлаа. Гоо сайхандаа анхаардаг хүн бүр 3 өдрийн турш Хүннү Молл их дэлгүүрийн үзэсгэлэнгийн танхимд цугларч зохион байгуулсан бүхий л сургалт, арга хэмжээнд идэвхтэй оролцож, 3 өдрийн турш өөрийгөө хайрлалаа.

Ерөнхий зохион байгуулагч: Албан ёсны эрхтэй брэндүүдийг нэгтгэгч “Көүз косметикс” (Cose cosmetics)

Tags : Beautyexpo

Leave a Response

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.