TREND

Намрыг өөртөө дурлуулсан 10 үнэртэн

“Намар надтай ярьвал би юу гэж асууна гээч? Чи яагаад ийм сэтгэл догдлом бас өнгө тансаг, цаанаа эрхэмсэг байж чаддаг юм бэ гэж асууна.”

Магадгүй намрыг алтан шар навчис, үе үе сэрчигнэх салилгагүй салхины чимээ, шинэхэн ногоо жимсний бас моддын үнэр ийм тансаг болгодог байх. Бид яг л ийм цаанаа эрхэмсэг тэгсэн хэрнээ сэтгэл догдлом үнэрийг хүсдэггүй гэж үү? Тэгвэл намрын улиралд яг уусан дурлах 10 үнэртнийг танилцуулж байна.

Jimmy Choo
Эрхэмсэг, эмэгтэйлэг, стиллэг байдлыг нэг дор цогцлоосон Jimmy Choo-н энэ үнэртэн таны энэ намрын өнгө төрхтэй гайхалтай зохицно. Сүрчигний голлох нотууд болох жүрж, лийр, карамел нь орчин үеийн эмэгтэйн донж маяг, гоо сайхны сүр хүчийг хамтад нь танд мэдрүүлнэ.

Jimmy Choo 40ml 116,900₮ 98,196₮

Golden Secret Antonio Banderas
Үнэртний ертөнцийн бас нэгэн гайхамшиг бол түүний нууцыг нээж мартахын аргагүй, үнэрээ урт удаан хугацаанд хадгалдаг “Golden secret” буюу “Алтан нууц”-ыг нээсэн явдал юм. Хүчтэй зан төрхтэй эмэгтэйчүүдэд илүү зохицох энэ үнэртэнд тод хурц жимсний нотууд нэн тэргүүнд сэтгэл татна. Та ч бас өөрийн намар өвлийн дүр төрхийн бие даасан, хүчтэй байлгахыг хүсвэл энэ үнэртэн хамгийн анхилам сонголт тань байх болно.

Golden secret Antonio Banderas 50ml 70,900₮ 60,265₮

Versace Versense
Эрх чөлөөтэй бас байгалиар хүрээлүүлж, оршихуйн тэнцвэрээ хадгалсан орчин үеийн эмэгтэйн илэрхийлэл Versace. Борооны дараах цэцэрлэгийн нууцлаг цэцэгсийн үнэр, өөртөө итгэх итгэл, болор шилний цаанаас харах мэт нэвт гэрэлтсэн нууцлаг туяа энэ бүхэн нэгэн дор таны гарт.

Versace Versense 50ml 179,900₮₮ 152,915₮

Mr.Burberry
2016 онд танилцуулагдсан цагаасаа хойш эрчүүдийг байлдан дагуулсан энэ үнэртэнд намар ч бас хайртай. Учир нь түүний увидаст модны үнэр жинхэнэ эрэгтэйлэг бас хүчирхэг хэв шинжийг бүсгүйчүүдийн зүрх сэтгэлд урлаж чаддаг юм.

Mr.Burberry 30ml 167,900₮ 142,715₮

Kenzo Intense
Эрэгтэй эмэгтэй хүний сэтгэлийн хамгийн нандин холбоо, давтагдашгүй байдлын илэрхийлэл болсон энэхүү үнэртэн танд сэтгэл татам байдал, усны хүчийг хамтад нь мэдрүүлэх болно. Үнэртэнд дурлагсдын цуглуулганд заавал байдаг Kenzo таны энэ намрын үнэртэн болоход хамгийн сайхан сонголт байх болно.

Kenzo Intense Woman 30ml 129,900₮ 110415₮

Versace Yellow Diamond
Эрч хүчтэй, өнгөлөг, гал цогтой эмэгтэй яаж үнэртдэг вэ гэвэл яг л шар алмаз шиг гэж хэлнэ. Ховор цэцэгсийн үнэр нь яг л алмаз мэт олны анхаарлыг татан цонхны цаанаас тод гэрэл гялбуулах мэт анхаарал, сонирхлыг өөр дээрээ татна. Та бусдад таалагдахад бэлэн үү?

Versace Yellow Diamond 30ml 123,900₮ 105,315₮

Moschino Pink Fresh Couture
Сэтгэл татам зуны мэдрэмжийг мөнхөд хадгалахыг хүсвэл зөөлөн цэцэгс, цитрусын жимс, модны үнэртэй Pink Fresh-ийг сонгож болох юм. Гаднах савлагааны хувьд ч шил арчигчтай төстэй харагддаг дүрсгүй хийцлэлтэй.

Moschino Pink Fresh Couture 30 ml 108,900₮ 92565₮

Peony White
Ойлгомжгүй, нууцлаг, тайлагдашгүй эмэгтэй танд зориулсан Цээнэ цэцгийн үнэртэй үнэртэн. Мэдээж эмэгтэйлэг, зөөлөн үнэрт татагддаг эмэгтэйчүүдийн сонголт яах аргагүй мөн.

Peony White 30 ml 77,400₮ 65,790₮

Versace Eros Pour Femme
Versacе-ийн үнэртнүүд илүү удаан үнэрээ хадгалдаг, нотнуудын хувьд цаанаа нэг донж маяг шингэсэн байх нь элбэг. Энэ сүрчигийн хувьд ч сицилийн лимон, бергамотын лийр, анар жимс гэсэн толгой нотноос бүрдэж анхилам үнэр нь удтал хадгалагдана.

Versace Eros Pour Femme 30ml 164,900₮ 140,165₮

Lanvin Eclat D’Arpege
Өдрийн болзоонд ч, үдшийн зоогонд ч гайхалтай зохицож чадах энэхүү үнэртэн орчин үеийн сэтгэл өөдрөг бүсгүй танд зориулсан болно. Бүх өдрин

Lanvin Eclat D’Arpege 30ml 111,000₮ 94,350₮

Үнэртний талаар илүү их мэдээлэл авахыг хүсэж байвал Хүннү Молл Их Дэлгүүрийн 1 давхарт байрлах Монголын хамгийн олон үнэртэн сүрчиг нэг дор цугласан COSE cosmetics гоо сайхны нэгдсэн их дэлгүүрт болж буй Үнэртний 15 хувийн хямдралтай, бэлэгтэй худалдааг зориорой.

ХАЯГ: ХҮННҮ ШОППИНГ МОЛЛ 1 ДАВХАР

Leave a Response

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.