TIPS & HACKSTREND

Зуны задгай шоун дээр туршиж үзэх нүүр будалтын 7 тренд

Энэ зуны нүүр будалтын трендэд тод шар, неон өнгөнүүд зонхилж байгаа учраас та энэ зун очихоор төлөвлөсөн гадаах арга хэмжээнүүддээ эдгээр будалтаас санаа аваарай.

Неон Сүүдэр

Өнгөлөг, гэгээлэг улбар өнгийн тениэр будалт хийхдээ маш болгоомжтой байгаарай. Учир нь тод өнгө алдаа гаргавал будалтын суурь хөдлөх эрсдэлтэй шүү. Та нүүр будалтаараа ялгарч байгаа учир хувцаслалтаа завсрын, өнгө дагууг сонгоорой.

Клеопатра будалт

Эртний Египетийн хатдын дүр төрхийг санагдуулам өргөн хар контур үдшийн шоуны дүр төрхийг маргаангүй бүрдүүлнэ. Нүдний хэмжээг том харагдуулахаас гадна контурын төгсгөл хэсгийг өргөж “cat-eye” болгоорой.

Халуухан хацар

“Fenty x Puma spring 2018” загварын шоун дээрх моделиудын нүүр будалтаас улаа бутрам хацрыг харж болно. Гэрэлтүүлэг зөвхөн арьсны өнгөтэй ойролцоо байх албагүй бөгөөд гялалзсан улаан, оранж өнгө таны будалтыг илүү дулаан харагдуулдаг юм шүү.

Алмазан будалт

Энэ онд болсон загварын шоу тэр ч байтугай томоохон улаан хивсний ёслолууд дээр болор шигтгээгээр гоёсон үс засалт, нүүр будалтуудыг олонтаа харсан байх. Дээд, доод зовхины шугамын дагуу гоёмсог болор наасан нь нүдийг илүү гэрэлтүүлж, онцгой харагдуулж байгаа биз?

Гялалзсан уруул

Тийм ээ, гялалзсан уруул эргэн ирлээ!Сүүлийн жилүүдэд хагас, бүтэн матте будалт хүч түрэн орж ирж байгаа ч энэ зуны трендэд тослог, чийглэл, гялтгагнасан өөгүй будалт эргэн ноёлжээ. Өөгүй цэмцгэр, матте будаг шиг уруул гэмтээхгүй учир нүдний теньтэйгээ өнгө хоршуулан сонголтоо хийгээрэй.

Нарыг нүдэн дээрээ

Лемон жимсний өнгө бол маргахын аргагүй зуны гэгээлэг өнгө. Зуны задгай шоунд зориулан өмссөн таны жийнс, мөр гарсан топтой гайхалтай хослох будалтын санаа биш гэж үү?Далд, жижиг давхраатай эсхүл огт давхраагүй нүдтэй бол энэ будалт танд маш сайхан зохих нь дамжиггүй.

Эх сурвалж: www.allure.com

Tags : BeautyMakeUp

Leave a Response

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.