Women's Multi биоидэвхт амин дэм, эрдэсийн цогц охид эмэгтэйчүүдэд зориулсан төгс сонголт юм. Амин дэм, эрдэс бодисын синергетик (бие биенийхээ үйлдлээ улам дэмжих нөлөө) хослол агуулсан бөгөөд охид эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжихэд хамгийн үр дүнтэй нэмэлтүүдийн нэг юм.
Women's Multi нь дараах өндөр чанартай, биоидэвхтэй эрдэс витаминаар баяжуулсан:
Гол найрлагууд:
- Цитратын эрдэсүүд: магнийн цитрат, кальци, цайр, марганец зэрэг нь карбонат болон оксид хэлбэрүүдтэй харьцуулахад шимэгдэлт өндөртэй. Энэхүү найрлагад магни ба кальцийн цитрат 2:1 харьцаатайгаар тэнцвэржүүлэн орсон.
- Pyridoxine-5-Phosphate (P5P) – В6 аминдэмийн биоидэвхтэй коэнзим хэлбэр, бие махбод шууд ашиглаж чадна, нэмэлт хувиргалт шаардахгүй.
- Quatrefolic® – Клиникээр баталгаажсан, бууруулсан ба метилийн бүлэгтэй фолатын хэлбэр. Энгийн фолийн хүчил эсвэл хоолны фолат нь биологийн идэвхгүй хэлбэр тул биед шингэхийн тулд 5-MTHF (метилфолат) хэлбэрт хувиргах шаардлагатай байдаг бол Quatrefolic нь шууд шингэнэ.
- Methylcobalamin – В12 аминдэмийн байгалийн гаралтай хэлбэр, синтетик цианокобаламинтай харьцуулахад биед илүү сайн шингэж, эд эсэд хадгалагддаг.
- MenaQ7® – Клиникээр баталгаажсан K2 аминдэмийн MK-7 хэлбэр (менакинон-7). K2 нь K1-ээс илүү сайн шимэгддэг бөгөөд MK-7 нь цусанд удаан хугацаанд хадгалагддаг тул биоидэвхтэй түвшин өндөртэй.
- Соя агуулаагүй Е аминдэм ба Бета-каротин – байгалийн эх үүсвэрээс гарган авсан.
Хэрэглэх заавар:
Өдөрт 2–4 капсулыг хоолны дараа ууна, эсвэл мэргэжлийн эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.