Today i'm SPECIAL - Хүчирхэг, Нууцлаг, Шийдэмгий CUBA CLUB /Eau de Parfum/
Шөнийн Гавана. Алтлаг гэрлээр хучигдсан шөнийн Гаванагийн хөгжил цэнгэлээр дүүрэн гудамжинд Салса бүжих халуухан Куба бүсгүйг илэрхийлэх мэдрэмжээр дүүрэн үнэртэн. Датура цэцэг, хүж, тансаг ванилийн амьсгалаар өргөгдсөн халуун ногоотой дээд ноотууд бүхий дорно дахины, модлог, халуун ногооны үнэртэй энэ сүрчиг таныг нууцлаг аурагаар ховсдон Гавана хотын хөдөлгөөнтэй гудамжинд, галзуурсан салсагийн хэмнэлд шууд хүргэх болно.
- Эхэн үнэр: Халуун ногоо /Spices/
- Зүрхэн үнэр: Хүж, Сахиусан тэнгэрийн бүрээ /Incense & Datura flower/
- Суурь үнэр: Ваниль /Vanilla/
Гол найрлага: Халуун ногоо, Хүж, Сахиусан тэнгэрийн бүрээ, Ваниль
Гавана дахь нэгэн баарны халуун дулаан уур амьсгалд уусаан цаг хугацаа зогссон мэт санагдах мэдрэмжийг Cuba Club-р дамжуулан мэдрүүлхийг хүссэн юм. Дулаан, донтуулах мэт энэхүү үнэртэй ус нь сэтгэл татам, нууцлаг байдлыг өөртөө шингээсэн, дур булаам, юунд ч харамсахгүйн тулд минут тутамд эрчимтэй амьдардаг, шийдэмгий эрх чөлөөтэй эмэгтэй илэрхийлэл юм.
Philippe Hardel /ADOPT брэндийн үүсгэн байгуулагч, үнэртэн бүтээгч/
Дэлгэрэнгүй найрлага: ALCOHOL DENAT., AQUA (WATER), PERFUME (FRAGRANCE), COUMARIN, LIMONENE, LINALOOL, CINNAMAL, CITRAL, BENZYL BENZOATE.