Үрчлээний эсрэг эссенц. /Хадабисэй вринкл кэйр цуврал/
Хуурайшилтаас үүдэлтэй жижиг үрчлээсийг багасгаж, арилгахаас гадна арьсыг гүн чийгшүүлж, чангална. Нүүр, хүзүү, зовхи, чихний эргэн тойрон, уруул орчим гэх мэт үрчлээ үүссэн хэсэг болон үүсч болзолшгүй хэсэгт урдчилан сэргийлж түрхнэ.
Найрлага: Gold retinol EX найрлага, Хиалоруны хүчил , Коллаген, Эхэс , Ургамлын серамид , 11 төрлийн экоцерт батламж бүхий органик найрлага.
- Gold retinol EX: Ретинол уламжлал+Зөгийн сүүнцэр+scutellaria root. Ретинол гэдэг нь витамин А-аас гаргаж авдаг, хөгшрөлт, үрлээний эсрэг үйлчилгээтэй найрлага бөгөөд арьсны эд эсийн метаболизмыг /бодисын солилцоо/ сайжруулан, коллаген үйлдвэрлэлтийг дэмждэг. Зөгийн сүүнцэрийн найрлаганд ус 68%, уурагт бодис 18%, сахар 10-17%, тос 5.5%, эрдэс давс 0.81% орчим байхаас гадна PP, H, C, A зэрэг витамин, 21 амин хүчил баялаг тул арьсанд тэжээл өгөх бөгөөд хөгшрөлтийн эсрэг бүтээгдээхүүнүүдэд түгээмэл агуулагддаг. Scutellaria root гэдэг нь Scutellaria baicalensis буюу гүүн хөх ургамлын үндэснээс гарган авдаг эссенц бөгөөд ардын эмчилгээнд хэрэглэгддэг. Арьсанд хиалоруны хүчил бий болохыг сайжруулж, исэлдэлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Энэхүү найрлага нь үрчлээний эсрэг гайхалтай үр дүн үзүүлдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон билээ.
- Хиалоруны хүчил: 1г 6 л усыг өөртөө агуулдаг гайхалтай чийгшүүлэгч найрлага.
- Коллаген: Коллаген нь арьсыг толигор, уян хатан, өнгөлөг байлгаж, арьсны чийглэг эрүүл байдлыг хадгална.
- Эхэс: Эхэс нь арьсны эд эсийн нөхөн төлжилтөнд онцгой нөлөөтэй учраас үрчлээг багасгаж, сэвх нөсөөг бүдэгрүүлдэг.
- Ургамлын серамид: Арьсыг хамгаалах найрлага бөгөөд байгалиасаа бидний арьсанд үүсдэг липид юм. Нас ахих тусам арьсанд багасдаг бөгөөд ургамлаас гаргаж авсан серамид нь арьсыг тэжээлээр хангаж, эд эсийг хамтад нь барихад тусладаг. Арьсыг эмзэгшиж гэмтэхээс сэргийлэн, эрүүл бүтэцтэй байлгадаг байгалийн хамгаалагч юм.
- 11 төрлийн экоцерт батламж бүхий органик найрлага: : Дэлхийн 80 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Ecocert" батламжтай. Энэ нь 99% -ийн байгалийн гаралтай, удаан хадгалах бодис хамгийн бага хэмжээгээр агуулагддаг, экоцерт батламжийн хүлээн зөвшөөрөгддөг албан ёсны бүртгэлтэй найрлагын жагсаалтаас 11 төрлийн байгалийн гаралтай найрлагыг агуулсан. Энэхүү бүтээгдэхүүн нь хялгасан үрчлээнд үр нөлөө үзүүлдэг нь батлагдсан батламж авсан бүтээгдэхүүн юм.
Хэрэглэх заавар: Зовхи, дух, уруул, чих, болон хүзүү гэх мэт үрчлээ үүссэж буй бүх хэсгүүддээ арьс арчилгааны комтой хамт хавсарч хэрэглэнэ. Өглөө орой чийгшүүлэгч лосьоны хэрэглэнэ. Тос түрхсний дараа сүүн шингэн, тосыг түрхнэ. Амархан шингэдэг тул будалтын доор ч хэрэглэж болно. Нүүрний үрчлээтэй хэр олон хэсэгт хэрэглэж байгаагаас шалтгаалаж хэрэглэх хэмжээг тохируулах 1-3 соролт нь 1 удаа хэрэглэх хэрэглээ.