120,000₮-с дээш худалдан авалтад хүргэлт үнэгүй

75056699
Logo
Брэнд✨ШинэХямдралБэлгийн карт
НүүрХайхБрэндХадгалсанБүртгэл

Footer

footer-logo

Танилцуулга

  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын баталгаа
  • Түгээмэл асуулт, хариултууд
  • Бидний тухай

Холбоо барих

  • Утас: 75056699
  • И-мэйл: online@cose.mn
  • Хаяг, байршил

© 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Powered by

Cody LLC
Сонгосон (0 бүтээгдэхүүн)
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
Харьцуулах
Харьцуулах - 0
Сонгосон (0 бүтээгдэхүүн)
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
Харьцуулах
Харьцуулах - 0

"SQUALANE" гэж юу вэ?

cody
  • Нүүр
  • Мэдээ, мэдээлэл
  • "SQUALANE" гэж юу вэ?
"SQUALANE" гэж юу вэ?
Золжаргал О

Золжаргал О

2021/05/10 09:42

"SQUALANE" гэж юу вэ?

Squalane бол зөвхөн нүүр биеийн арьсандаа төдийгүй үсэндээ ч хэрэглэж болдог нэг дор олон үйлчилгээт тос юм. Энэхүү тос нь бидний арьсны байгалын тослогтой төстэй бүтэцтэй бөгөөд арьсыг маш сайн чийгшүүлж, зөөлрүүлдэг. Түүнчлэн байгалын гаралтай антиоксидант болон хавдрын эсрэг шинж чанартай тул арьсыг тань хорт хавдар үүсгэдэг хүчин зүйлсээс хамгаалдаг байна.

Squalane гэж юу вэ? Хэрхэн үүсдэг вэ?

Сквален /Squalane ( “a”-тай)/ нь ургамал болон амьтны гаралтай Сквалин /Squalene (“e”-тэй)/-с үүсдэг.

Сквалин бол таны эсээс үүсдэг нэг төрлийн липид бөгөөд нас ахих тусам үйлдвэрлэлт нь багасаж байдаг арьсны өөрийн чийгшүүлэгч юм. Үйлдвэрлэлт хамгийн оргил үе нь өсвөр нас бөгөөд 20, 30 насанд буурч бага багаар арьс улам хуурай, ширүүн болж эхэлдэг.

Сквалин зөвхөн хүнд төдийгүй амьтан ургамалд ч мөн байдаг бөгөөд ихэвчлэн Олив, будааны хивэг, чихрийн нишингэ зэрэгт агуулагддаг. Түүнчлэн аварга загасны элгэнд ихээр агуулагддаг байна.

Гэсэн хэдий ч амьтан болон ургамалд агуулагдаг Сквалин нь гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэхэд тохиромжгүй бөгөөд агаартай исэлдэлд ороод маш хурдан мууддаг. Ийм ч учир гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэхийн өмнө Сквалинийг устөрөгчтэй нийлүүлэн Сквален гарган авдаг. Ийнхүү молекул илүү тогтворжиж хэрэглэхэд тохиромжтой, арьсанд хор нөлөөгүй болдог байна. 

Squalane-г хэрэглсэнээр ямар ашигтай вэ?

Арьсанд: Эрүүл арьстай байхын нэг гол үндэс бол яах аргагүй маш сайн чийгшүүлэлт. Тийм ч учир сквалений хамгийн гол үүрэг бол гүн чийгшүүлэлт. Арьсанд алдагдсан чийгийг нөхөж өгснөөр арьс тань илүү өнгөлөг эрүүл болох төдийгүй антиоксидант чанартай энэхүү тос нь чөлөөт радикалуудтай /хөгшрөлт үүсгэгч гадны хүчин зүйлс/ тэмцэж, арьсыг гэмтэхээс хамгаалдаг.

Тогтмол хэрэглэснээр коллаген нийлэгжилтийг дэмжиж, хөгшрөлийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Биеийн хэт хуурайшилттай хэсэгт түрхвэл гүн чийгшүүлж чийгээ алдахаас сэргийлнэ. 

Үсэнд: Үс ч бас өөрийн гэсэн байгалийн тослогтой бөгөөд мөн л нас ахих, буруу арчлах, халуун индүү, сэнс зэргийг тогтмол хэрэглэсний улмаас түүнийгээ алдаж хуурайшиж эхэлдэг. Скваленийг үсэнд хэрэглэснээр алдсан чийгийг нөхөн, гэмтлээс сэргийлэн, илүү гэрэлтсэн торгомсог болгодог. Шүршүүрт орохын өмнө гарын алганд бага зэргийг аван үсэндээ түрхэж массажилж өгөөрэй.

Squalane-г батгатай арьсанд хэрэглэж болох уу?

Мэдээж хэрэг хэт тослог батгатай арьсанд буруу бүтээгдэхүүн хэрэглэвэл батга ихсэх, үрэвсэл нэмэгдэх зэрэг сөрөг талууд ихээр үүсдэг. Гэсэн ч сквален нь бүх төрлийн арьсанд хэрэглэхэд аюулгүй бөгөөд тэр тусмаа хуурайшилтаас үүдсэн батгатай арьсанд бүр илүүтэй тохиромжтой.

Бусад төрлийн тосыг хэрэглэхэд хэт хүнд эсвэл наалдамхай санагдаж байвал скваленийг туршаад үзэхийг зөвлөх байна. Энэхүү тос нь хөнгөн бүтэцтэй бөгөөд noncomedogenic буюу арьсны нүх бөглөдөггүй.

Нүхжилт бөглөж арьсны тослогийг нэмэгдүүлдэггүй бөгөөд хэрэглэхэд хөнгөн, шингэж сайтай. Түүнчлэн сквален нь үрэвслийн эсрэг шинж чанартай тул экземтэй хүнд ч хэрэглэж болно.

Жич: Сквален нүхийг тань бөглөхгүй ч арьсны тань өөрийн тослог, үхэжсэн арьс, бохирдол бактериуд нүхийг тань бөглөх учир хэрэглэхийн өмнө заавал давхар цэвэрлэгээ хийж нүхжилтээ цэвэрлэн, 7 хоногт 1-2 удаа гуужуулж үхэжсэн арьсаа тогтмол авч байх нь чухал шүү.

Squalane-г хэрэглэхэд ямар нэг сөрөг нөлөө бий юу?

Ямар ч төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнд харшлах, тохирохгүй байх магадлал үргэлж байдаг. Мэдээж Аварга загасны элэгнээс гарган авсан тос нь хэрэглэхэд тийм ч тохиромжтой бус. Тиймээс хэрэглэхийн өмнө судлах нь зүйтэй. Өөрийн хэрэглэх гэж буй скваленийг 100% ургамлын гаралтай эсэхийг /амьтны бус/ мэдэж байж хэрэглээрэй.

Сүүлд нэмэгдсэн

PLAYTIME явахдаа юу юу авч явах вэ?

PLAYTIME явахдаа юу юу авч явах вэ?

2022/06/28 08:31
ЭНХРИЙ ҮРДЭЭ ХАМГИЙН ЧАНАРТАЙГ БЭЛДЛЭЭ

ЭНХРИЙ ҮРДЭЭ ХАМГИЙН ЧАНАРТАЙГ БЭЛДЛЭЭ

2022/06/27 10:38mombabypregnancyweledapigeondrbrowns
Playtime 2022 хөгжмийн наадмын албан ёсны хамтрагч байгууллагаар ажиллана

Playtime 2022 хөгжмийн наадмын албан ёсны хамтрагч байгууллагаар ажиллана

2022/06/16 02:47
Зуныг зугаатай болгох үйл явдлууд

Зуныг зугаатай болгох үйл явдлууд

2022/06/16 02:36
Үс арчилгаа бүтээгдэхүүнээ зөв сонгохоос эхэлнэ

Үс арчилгаа бүтээгдэхүүнээ зөв сонгохоос эхэлнэ

2022/04/24 08:32
Beauty Corner 1 : Өсвөр насны арьс арчилгааны талаар @zorigo.skincare

Beauty Corner 1 : Өсвөр насны арьс арчилгааны талаар @zorigo.skincare

2022/03/19 12:53MenSkincare
                                          Шинэ жилийн баярын утга учир юу вэ?

Шинэ жилийн баярын утга учир юу вэ?

2021/12/10 07:22
Хүний арьсны төрлүүд ямар ямар байдаг вэ?

Хүний арьсны төрлүүд ямар ямар байдаг вэ?

2021/11/19 07:23арьс
Эрэгтэйчүүд яагаад арьсаа арчлах хэрэгтэй вэ?

Эрэгтэйчүүд яагаад арьсаа арчлах хэрэгтэй вэ?

2021/11/04 15:04Men's careSkincareMen
Эссэнсийн талаар бидний мэдэх ёстой зүйлс

Эссэнсийн талаар бидний мэдэх ёстой зүйлс

2021/09/08 03:47эссэнсчийгшүүлэх

Онцлох

Мэдээ, мэдээлэл

PLAYTIME явахдаа юу юу авч явах вэ?

PLAYTIME явахдаа юу юу авч явах вэ?

2022/06/28 08:31
ЭНХРИЙ ҮРДЭЭ ХАМГИЙН ЧАНАРТАЙГ БЭЛДЛЭЭ

ЭНХРИЙ ҮРДЭЭ ХАМГИЙН ЧАНАРТАЙГ БЭЛДЛЭЭ

2022/06/27 10:38
mombabypregnancyweledapigeondrbrowns
Playtime 2022 хөгжмийн наадмын албан ёсны хамтрагч байгууллагаар ажиллана

Playtime 2022 хөгжмийн наадмын албан ёсны хамтрагч байгууллагаар ажиллана

2022/06/16 02:47
Зуныг зугаатай болгох үйл явдлууд

Зуныг зугаатай болгох үйл явдлууд

2022/06/16 02:36
Үс арчилгаа бүтээгдэхүүнээ зөв сонгохоос эхэлнэ

Үс арчилгаа бүтээгдэхүүнээ зөв сонгохоос эхэлнэ

2022/04/24 08:32
Beauty Corner 1 : Өсвөр насны арьс арчилгааны талаар @zorigo.skincare

Beauty Corner 1 : Өсвөр насны арьс арчилгааны талаар @zorigo.skincare

2022/03/19 12:53
MenSkincare
                                          Шинэ жилийн баярын утга учир юу вэ?

Шинэ жилийн баярын утга учир юу вэ?

2021/12/10 07:22
Хүний арьсны төрлүүд ямар ямар байдаг вэ?

Хүний арьсны төрлүүд ямар ямар байдаг вэ?

2021/11/19 07:23
арьс
Эрэгтэйчүүд яагаад арьсаа арчлах хэрэгтэй вэ?

Эрэгтэйчүүд яагаад арьсаа арчлах хэрэгтэй вэ?

2021/11/04 15:04
Men's careSkincareMen
Эссэнсийн талаар бидний мэдэх ёстой зүйлс

Эссэнсийн талаар бидний мэдэх ёстой зүйлс

2021/09/08 03:47
эссэнсчийгшүүлэх
Бакучиол гэж юу вэ?

Бакучиол гэж юу вэ?

2021/08/25 07:48
bakuchiolretinolfirmingserumхөгшрилтийн эсрэгретиноларьс чангалахарьс чангалах серум
Харшлын улирлаас амьд үлдэх арьс, үс арчилгааны 6 зөвлөгөө

Харшлын улирлаас амьд үлдэх арьс, үс арчилгааны 6 зөвлөгөө

2021/08/06 08:46
эмзэгхаршилsensitive