
Шинэ жилийн баярын утга учир юу вэ?
Шинэ хүсэл мөрөөдлөөр өөрийгөө хөглөж, шинэхэн бударсан цаснаас аз жаргалыг мэдэрч 12-р сарыг угтах хэн бүхэн дуртай билээ. Жил бүрийн энэ л үеийг бид хуруу даран догдлон хүлээдэг. Энэ жилийнхээ ажил, амжилтыг дүгнэж, ирэх жилийнхээ зорилго, зорилтыг тодорхойлохоос гадна хайртай дотны хүмүүсээ баярлуулан, ширээ тойрон халуун яриа өрнүүлж, он солигдох тэрхүү агшинд бүд бүхэн хүслээ шивнэдэг.
Тэгвэл бид бүгдийн дуртай “Шинэ жил”-ийн баяр ямар утга учиртай баяр вэ? гэдэг талаар хамтдаа сонирхоцгооё!

Шинэ жилийн баяр нь хүн төрөлхтөний хамгийн эхний баяр төдийгүй бүх улс үндэстэн ижил төстэй байдлаар тэмдэглэдэг өргөн хүрээтэй баяр юм.
Шинэ жилийн баярыг тэмдэглэх болсон хамгийн том шалтгаануудын нэг бол “хүн бүр аз жаргалтай байх, жилийн эцсийн мөн эхний өдрийг баяр баясал дүүрэн өнгөрүүлснээр бусад өдрүүд ч мөн тийм байх учиртай хэмээн үздэг байжээ. Бид бүгдийн мэдэх “Санта Клаус” бол тэрхүү аз жаргалыг түгээгч, баяр баяслын илэрхийлэл болсон дүр билээ.

Эртний Вавилон-д нэгэн хүү тосгоныхоо хүмүүст шинэ жилийн эхний өдөр ажилд нь туслан, цонхны доор нь бэлэг бэлдэн тавьдаг байжээ. Энэ нь хүмүүсийг аз жаргалтай болгохоос гадна тухайн тосгоны жил бүрийн уламжлал болон үлдсэн байна. Тэрхүү хүүгийн адал явдлын дараа олон тосгонд энэхүү ёс дэлгэрч, улмаар улс үндэстэн дамжин ирсээр өдгөө “Санта Клаус” бий боолжээ.
Орчин үед олон ч Санта Клаус хүүхэд гэлтгүй хүн бүрийг баярлуулж, аз жаргалтай дурсамжийг нь хамт бүтээлцэж байна.

Харин гацуур засах соёл нь Германаас үүсэлтэй. Германчууд мөнх ногоон гацуурыг мөнх оршихын бэлгэ тэмдэг болгон тахиж, чимэглэдэг байсан нь орчин үеийн хүн бүрийн даган биелүүлдэг заншил болсон нь сонирхолтой. Гэр бүлийн бүх гишүүд хамтдаа гацуур модоо гэрийнхээ хойморт засах шинэ жилийн хамгийн гайхалтай дурсамжуудын нэг билээ.
Шинэ жилийн оройн зоог мөн гэр бүлийн хамгийн чухал мөчүүдийн нэг. Удаан уулзалдаагүй холын гишүүд нэгнийдээ цугла, нэг ширээ тойрон халуун дулаан яриа өрнүүлж, бэлдсэн бэлгээ солилцох бол шинэ жилийг утга учиртай, догдлом болгож байгаа зүйлсийн нэг.
Харин хэдхэн хоногийн дараа 2021 оныг бид хамтдаа үдэж, 2022 оныг угтах торгон агшин ирэх гэж байна.
Хамтдаа 2021 ондоо хийж бүтээсэн, сурч хөдөлмөрлөсөн бүх дурсамжуудаа эргэн нэг саная. Хэцүү байсан ч хичээсээр л байсан өөрөөрөө бахархаарай.
Чадахгүй, мэдэхгүй зүйлээ чадаж, мэдэх гэж хөдөлмөрлөсөөр л байсан өөртөө баярлалаа гэж хэлээрэй. Өглөө бүр зорилготой сэрж, өөртөө сайхан ирээдүй бүтээж байгаа өөрийгөө хайрлаарай!
Хамгийн түрүүнд өөрийгөө хайрлаж, баярлуулаарай. Өөрийгөө хайрлаж чадсан хүн бусдыг хайрладаг. Дараа нь хайртай, дотны хүмүүстээ халуун дулаан үгс илгээж, тэднийгээ баярлуулаарай.
/Гэснээс, манайд шинэ жилийн хамгийн тансаг багцууд ирсэн шүү…/


.png?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)
.png?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)

.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)





.png?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)
.png?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)

.jpg?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)



