
Үс арчилгаа бүтээгдэхүүнээ зөв сонгохоос эхэлнэ
Бид бүхэн арьсны төрлөө тодорхойлох, өөрийн арьсанд тохирох бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх, арьсаа оношлуулах зэргээр арьс арчилгаанд онцгой анхаарал хандуулдаг билээ. Үүнтэй адилаар анхаарах ёстой чухал зүйлсийн нэг бол "Үс арчилгаа" юм. Орчин үеийн гоо сайхны салбарт үсээ өөрийн нүүр царайнд тааруулан засаж, будах нь элбэг байх ба үүнийг даган будагтай, цайралттай, гэмтэлтэй үсэнд зориулагдсан бүтээгдэхүүнүүд бий болж байна. Тиймээс, юун түрүүнд өөрийн үсний онцлогийг зөв тодорхойлцгооё!
Үс нь хэвийн, хуурай, тослог, холимог гэсэн ерөнхий 4 төрөлд хуваагдана:
- Хэвийн үс нь: Нарны гэрэл сайн ойлгодог тул наранд гялалзаж харагддаг. Хэрэв таны үс зөөлөн налархай, ширэлддэггүй, хялбар самнагддаг, хэлбэрт ордог ба эрүүл өнгөтэй, толгойгоо угаасны дараа хэд хоногийн турш энэ байдлаа хадгалж чаддаг бол та үсээ онцлогт нь тохируулан сайн арчилдаг, эрүүл сайхан үстэй гэж тодорхойлж болно.
- Тослог үс нь: Гялалзсан бус бүрсгэр өнгөтэй. Угаагаад багахан хугацаа өнгөрсний дараа тослогтон бөөгнөрч, хиртсэн бохир юм шиг санагдаж эхэлдэг. Үсний тослог нь олдмол болон удамшилаас шалтгаалсан толгойн хуйхны өөхний булчирхайн идэвхжилтээс хамааралтай байдаг учраас тослог үсэнд зориулагдсан бүтээгдэхүүнийг зөв сонгож хэрэглэснээр эрүүл, гялалзсан үсийг бий болгох боломжтой юм.
- Хуурай үс нь: Гэрэл муу ойлгодгоос болоод бүрсгэр өнгө муутай харагддаг ба гялтганадаггүй. Ийм үс нь амархан хугарч, орооцолдож ширэлддэг үзүүр нь салаалсан байна. Ихэнх хүмүүст тохиолддог энэ хүнсний хуурайшил нь тосны булчирхайн идэвхжил буурснаас бус харин үсээ буруу арчилснаас болж үүсдэг байна.
- Холимог: Ийм төрлийн үстэй хүмүүсийн тоонд гол төлөв урт үстнүүд ордог ба булчирхайнаас ялгарч буй тос үсийн уртад бүрэн хүрэлцдэггүй учраас үсний уг нь тослог, үзүүр нь хуурай байдаг ажээ. Тиймээс холимог үсний үзүүр нь байнга салаалдаг тул тохирсон арчилгаа, эрүүл хоолны дэглэм хэрэгтэй.
Тэгвэл өөрийн үсний онцлогт тааруулсан энгийн, хялбар арчилгааг хаанаас эхлэх нь зөв бэ? Хамгийн эхний алхам бол бүтээгдэхүүнээ зөв сонгохоос эхэлнэ. Учир нь хүн бүрийн үс, хуйхны тослогжилтын булчирхай, удмын онцлог өөр өөр байна.

Үс арчилгааны энгийн, хялбар зөвлөгөө болон алхам:
- Алхам 1: Бүтээгдэхүүнээ зөв сонгохын тулд юун түрүүн, хуйхны оношлогоо хийлгэж өөрийн үсний онцлогийг мэргэжлийн хүнээр зөвлүүлээрэй.
- Алхам 2: Кальци болон төмрөөр баялаг хүнсийг түлхүүү хэрэглэх. Эдгээр нь таны үсийг хурдан ургуулна. Түүнчлэн үс хэврэгшиж, салаалахаас хамгаалах амин тэжээл эдгээр хүнсэнд агуулагддаг.
- Алхам 3: Хэрвээ та үсээ будуулсан, цайруулсан, таны үс их гэмтэлтэй бол тухайн асуудалд зориулагдсан бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшээрэй!
Дэлгэрэнгүй мэдээллийг: Энд дарж аваарай.
Эрүүл, намилзсан, гоо сайхан үс
Эмэгтэй хүний чимэг...
Мэдээлэл таалагдсан бол биднийг дагаарай, дараагийн мэдээгээр удахгүй уулзацгаая!
Инстаграм: Биднийг дагаарай
Фейсбүүк: Бидэндтэй нэгдээрэй
Онлайн дэлгүүр: https://cose.mn/


.png?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)
.png?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)

.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)





.png?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)
.png?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)

.jpg?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)



