.png?h=4cd7b0e974def6f4a0a29e56a91706bd88b1d7d7)
Зуныг зугаатай болгох үйл явдлууд
Догдолж хүлээдэг, дулаахан зуны өдрүүд ирлээ! Цэцэг, навчис соёолох үетэй зэрэгцээд хүн бүрийн сэтгэл гэгэлзэж, аливаа сонирхолтой, дурсамж бүтээх зүйлийг эрэлхийлдэг гэхэд буруудахгүй биз ээ. Тиймээс COSE-ийнхний зүгээс зуныг зугаатай, дурсамжтай болгох дараах санаануудыг хүргэж байна. Туршиж үзээд,
зуны 3-н сарыг хэзээ ч мартамгүй өнгөрүүлээрэй.
1. Өсвөр насны уншигчид минь, "Зуслан зугаатайяаааа, зуны үдэш гайхалтай..." гэдэг дууг мэднэ л биз дээ?
Тийм ээ, зуны хамгийн гайхалтай аялал бол мэдээж "ЗУСЛАН". Шинэ найзуудтай болох, үе тэнгийнхэнтэйгээ тоглож, наадах, дурсамжийг тань өнгөлөх чухал үйл явдал байх болно. .png)
2. Аялал. Өмнө нь очиж байгаагүй газарлуугаа аялснаар шинэ мэдрэмжийг мэдрэх, өөрийгөө дахин шинээр нээх боломж нээгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Аялалын төлөвлөгөө гаргаад, үүргэвчээ үүрээд л аялах гайхалтай биш гэж үү? Гэхдээ заримдаа төлөвлөөгүй, гэнэтийн жижигхэн аялал сайхан байх нь бий шүү.
.png)
3. PLAYTIME. 2 жилийн хөл хорионы дараа тэсрэлт хийхээр PLAYTIME 20 жилийн ой 7/7-7/11 өдрүүдэд зохион байгуулагдана. Эдгээр өдрүүдэд хөгжимд хайртай залуус хөгжмөөр амьсгалан, уралдаан тэмцээнд оролцож, загварын, гоо зүйн шинэлэг байдлыг гаргах гэх мэт олон дурсамжит үйл явдал болдог билээ. Бага балчир настангууд гэр бүлтэйгээ хамт ирэхээс эхлээд хайртай дуучинтайгаа уулзах алтан боломж шүү дээ.
Дашрамд дуулгахад, COSE cosmetics Playtime хөгжмийн фестивальд албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллах ба, фестивалийн үеэр хүн бүрийг хөөрхөн харагдах, шинэ дурсамж бий болгох, мартагдашгүй гайхалтай зураг даруулах боломжийг бүрдүүлэхээс гадна арьс оношилгоо, үс угаах, нүүр будах гэх мэт үйлчилгээг хүргэхээр бэлдэж байна. Хамтдаа гайхалтай дурсамж бүтээхийг хүсвэл: ЭНД ДАРААРАЙ.
.png)
4. Шинэ хоббиг эрж хайх. Байнга л хийдэг зүйлээ биш, шинэ зүйлийг эрж хайх, шинэ хоббиг туршиж үзэхийг санал болгож байна. Залуусын тренд reels, tik tok магадгүй өөрийн сонирхлоороо контент бүтээх хоббигоо яагаад туршиж үзэж болохгүй гэж? Шинэ хэл сурах, шүр урлалаар гоёл чимэглэл хийх, хувцсандаа засвар оруулах гэх мэт зүйлсийг хийх зүйлсийн жагсаалтдаа оруулаад авахад сонирхолтой байхыг зөвлөе. .png)
5. Арьсаа хөөрхөн болгоорой. Арьс оношлогооны үнэ төлбөргүй эвентүүдэд хамрагдаж, өөрийн арьсны төрлөө мэдэж авах цаг заавал гаргаарай. Арьсандаа тохирсон бүтээгдэхүүн сонгуулж, мэргэжлийн зөвлөхүүдээс бяцхан зөвлөгөө авах нь сонирхолтой байх болно. COSE cosmetics нь хэн бүхэнд нээлттэй, үнэ төлбөргүй арьс оношлогоог тогтмол хийдэг гэдгийг давхар дуулгах нь зүйтэй. Энэ талаарх тогтмол мэдээлэл авахыг хүсвэл намайг дагаарай 🙋♀️.png)
6. Өөртөө цаг гаргаарай. Энгийн л сонсогдож магадгүй, гэвч завгүй амьдралын хэв маягтаа бид өөрсдийгөө гээж, мартах нь элбэг. Ганцаараа ууланд алхангаа өөртэйгөө ярилцах, өөртөө зориулж ямар нэг зүйлийг авах, өөртөө талархах, бясалгал хийх, зүгээр л ганцаараа байх нь хамгийн хэрэгтэй зүйл тань байж ч мэднэ. Өөрийгөө хайрлах нь энгийн жижиг зүйлээс эхлэлтэй. .png)
Зуны ГУРАВХАН сарыг зугаатай, мартагдашгүй өнгөрүүлэх өөр санаа байвал бусаддаа хуваалцаарай. Энэ зуныг хамгийн гайхалтайгаараа өнгөрүүлээрэй.
Инстаграм дээр дагах: https://www.instagram.com/cosecosmetics/
Фейсбүүкт нэгдэх: https://www.facebook.com/cose.mn/
Бусад мэдээ, мэдээллийг авах: https://cose.mn/


.png?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)
.png?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)

.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)





.png?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)
.png?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)

.jpg?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)



