Бакучиол гэж юу вэ?
"Bakuchiol бол psoralea corylifolia" ургамлаас гаралтай найрлага юм.Бакучиол нь эртний Хятадын анагаах ухаанаас гаралтай бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар бүх төрлийн арьсанд онцгой ач тустайг батлагдсан бөгөөд "Бабчи" ургамалаас гаргаж авсан ретинолын веган хувилбар бөгөөд "Бакучиол нь антиоксидант бөгөөд үрэвслийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна бактерийн эсрэг үйлчилгээтэй болохыг харуулсан" гэж дерматологич Сежал Шах Allurе сэтгүүлд онцолжээ.
Мэдрэмтгий,эмзэг арьстай хүмүүст зориулсан сайхан мэдээ дуулгахад арьс арчилгааны орц найрлагад ретинолтой адил үйлчилгээтэй гэхдээ зөөлөн бөгөөд веган орц болох Бакучиол.

Ретинол гэж юу вэ?
Ретинол бол товчхондоо цэвэр витамин А гэсэн үг. Ретинол нь эрүүл арьсны эсүүдийн үйлдвэржилтийг дэмжиж, чөлөөт радикалаас хамгаалагч хүчтэй антиоксидант. Арьс шинэчлэлтийн мастер учраас арьсаа одоо байгаагаас нь дээрдүүлж шинэчлэхийг, шинэ арьстай болохыг хүссэн хүн бүрд ач тусаа өгөх орц билээ. Ретинолыг өө сэвгүй арьстай бүсгүйчүүд хэрэглэсэн ч арьсных нь гэрэл ойлгох чанарыг нэмэгдүүлдэг учраас өмнөхөөсөө илүү гэрэлтсэн, цайвар төрхтэй болгодог юм.
Энэ найрлага хэрхэн арьсны бүх төрлийн асуудлыг шийдвэрлэдэг юм бэ?
Батганы эсрэг: Ретинол хэдийгээр антибиотик биш хэдий ч арьсны үхэжсэн эсийг тогтмол гуужуулах ид шидтэй учраас арьсны нүхийг битүүрч бохирдохоос сэргийлж, улмаар үрэвсэлт батга болон хар батгыг дахин гарахаас урьдчилан сэргийлж өгдөг.
Үрчлээ, хөгшрөлтийн эсрэг: Ретинол нь “демис” буюу арьсны хамгийн гүн давхаргад хүрч коллагеныг үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чадвартай бөгөөд мөн коллаген үйлдвэрлэлтийг бууруулдаг муу талын фермент болох “collagenase”-ийн үйл ажиллагааг саармагжуулдаг супер антиоксидант юм. Тийм ч учраас сүүлийн үед арьсны мэргэжилтнүүд 30-40 насны дөнгөж арьс нь суларч, унжиж эхэлж байгаа бүсгүйчүүдэд урьдчилан сэргийлэх зорилгоор ретинол суурьтай бүтээгдэхүүнийг санал болгож байгаа билээ.
Нөсөө толбоны эсрэг: Ретинол нь арьсны коллаген үйлдвэрлэлтийг гэрлийн хурдаар нэмэгдүүлж, нөсөө толбыг бүдгэрүүлэх нөлөөг үзүүлдэг учраас арьсны эмч нарын хөгшрөлтийн эсрэг ашигладаг “алтан” найрлага. Арьс шинэчлэгдэнэ гэдэг нь арьсанд үйлдвэрлэгдсэн шинэ эсүүд эпидермисийн доод давхаргаас дээд гадаргуу руу түрэн гарч ирж, хуучин эсүүдийг гуужуулан унагаахыг хэлдэг. Тэгвэл ретинол нь энэ үйл явцын хурдыг түргэсгэхэд шууд оролцдогоороо давуу талтай. Ингэснээр арьсны гадаргуу сайжирч, нөсөө толбо багасаж, нүхний хэмжээ хүртэл багасдаг билээ.
Ретинолыг хэрэглэх үед ихэнх тохиолдолд хуурай арьстай бүсгүйчүүдийн арьс холцруутах, хуурайших шинж тэмдэг ажиглагддаг тул арьсанд дээд зэргийн чийгшил өгдөг гиалуроны хүчил агуулсан серум, шөнийн тостой хослуулан хэрэглэх нь тохиромжтой.
Хэдэн наснаас эхлэн ретинол хэрэглэх нь тохиромжтой вэ?
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол үрчлээ үүсэхээс сэргийлэн ретинолыг маш бага тунгаар эсвэл ретинол орц агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж болно гэж үздэг ч +25 наснаас эхлэн зөв хэмжээгээр хэрэглэх нь аюулгүй.
Ретинолын сөрөг тал
Ретинолыг хэтрүүлэн хэрэглэх нь арьс эмзэглэж, цочроох сул талтай байдаг байсан бол байгалын гаралтай ретинолтой адилхан үйлчилгээ бүхий Бакучиол нь маш зөөлөн учраас эдгээр асуудлыг үүсгэхгүй.
Бакучиол хэрхэн ажилладаг вэ?
Бакучиол нь тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд арьсыг тайвшруулж, мэдрэмтгий байдал, хариу үйлдэлтэй холбоотой асуудлыг багасгахад тусалдаг. Энэ нь мөн хүчтэй антиоксидант бөгөөд чөлөөт радикалуудыг онилж, нарийн шугам, уян хатан чанар алдагдах зэрэг хөгшрөлтийн шинж тэмдгүүдтэй тэмцэхэд тусалдаг. Антиоксидантууд нь арьсыг бохирдол, хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллөөс хамгаалахад тусалдаг. Бакучиолын тайвшруулах, тайвшруулах шинж чанар нь хөгшрөлтийн шинж тэмдэг илэрч эхэлж буй арьснаас гадна батга өртөмтгий арьстай хүмүүсийн арьсны асуудлыг шийдэхэд тусалж чадна.

Neogen Bakuchiol Firming Serum
Бакучиолын хандаар баяжуулсан арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлэн үрчлээний эсрэг үйлчилгээтэй серум. Арьсыг эмзэгшүүлж загатнуулахгүй бөгөөд арьсны коллаген үйлдвэрлэх чадварыг нэмэгдүүлэн арьсны өнгийг сэргээн, үрчлээг багасгана.
Арьсны төрөл: бүх төрлийн арьсанд
Насны хязгаар +25
Гол найрлага: люпин пептид, коллаген нэмэгдүүлэгч пептид, люпин уураг, витамин ц болон е, азулен, лавандерын тос, зуун настын ханд, цайны модны тос
Хэрэглэх заавар: Арьсаа бүрэн цэвэрлэж тонер хэрэглэсний дараа өөрийн арьсанд хангалттай хэмжээгээр түрхэнэ. Наалдамхай тослог мэдрэмж огт төрүүлэхгүй. AHA, BHA, PHA гуужуулагч болон витамин ц-ын хэрэглэсэн өдөр хамт хэрэглэж болохгүй. Өдрийн цагаар SPF 30 ба түүнээс дээш хэмжээтэй өргөн хүрээний нарнаас хамгаалах тос түрхээрэй. Бакучиол нь нарны гэрэлд тогтвортой байдаг бөгөөд арьсыг наранд илүү мэдрэмтгий болгохгүй ч гэсэн сайн үр дүнд хүрэхийн тулд өдөр бүр хэт ягаан туяанаас хамгаалах шаардлагатай шүү.