.jpg?h=4cd7b0e974def6f4a0a29e56a91706bd88b1d7d7)
Beauty Corner 1 : Өсвөр насны арьс арчилгааны талаар @zorigo.skincare
Сайн байна уу? COSE corner-ийн маань ярилцлагын маань хамгийн эхний дугаар болох "Beauty corner" -т оролцож байгаад баярлалаа. Зориогоо, өөрийгөө уншигчдадаа товч танилцуулаарай.
Сайн уу, намайг Зориг-эрдэнэ гэдэг 17настай 10жилийн сурагч бөгөөд арьс арчилгааг чөлөөт цагаараа судлан сонирхдог арьс арчилгаанд дуртай өсвөр насны ганц бие залуу байна.
Хэзээнээс арьс арчилгаа гэдэг ертөнцрүү орсон бэ? Энэ талаар судалдаг болоод хэр удаж байна вэ?
Би яг хэзээнээс гэдгээ мэддэггүй нэг л мэдсэн дурласан байдаг юм. Ерөнхийдөө бол багаасаа л маск тавиад, тос түрхээд DIY туршиж явсаар арьс арчилгаанд дуртай болсон, сурсан мэдсэнээ бусдад хуваалцдаг болсон гэж боддог.
Арьс арчилгаанд дурлах болсон хамгийн эхний шалтгаанаа хэлвэл?
Багадаа их хуурай бага зэрэг эмзэг арьстай байсан. Иймдээ ч тэрийгээ чийгшүүлэх гэж их үзнэ хаха. Олон бүтээгдэхүүн туршиж үздэг байсан тэгээд нэг мэдсэн маш тослог арьстай болоод бүр л хэцүү болж улам гүнзгийрүүлэн хими, биологи талаас нь судалж эхэлсэндээ.
Арьс арчилгааны талаар судлах, унших дуртай байх. Нэмэлт мэдээллүүдээ хаанаас авдаг вэ? Хаанаас судалж байна даа?
Сошиал платформуудаас ихэвчлэн уншиж, үзэж, сонсож мэдээлэл авдаг хааяа хичээл дээр хүртэл арьсны давхарга ямар эс байдаг гээд үздэг тул олон газраас авдаг. Мөн арьс арчилгааны талаар контент бүтээдэг олон хүмүүс байдгаас CoCo, Ану эгч 2тоо баярлалаа гэж хэлье. Тэднээс маш их зүйлийг сурч мэдэж авдаг.
Өсвөр үеийнхний арьс арчилгаанд тулгардаг асуудлууд юу байдаг вэ? Мэдээлэл дутмаг, санхүүгийн асуудал гэх мэт асуудлууд тулгардаг уу? Энэ асуудлаа хэрхэн шийддэг вэ?
Өсвөр насныхан хамгийн их тулгардаг асуудал бол арьсны онцлогоо мэдэхгүй байх, гэнэт батга гарангуут юу хийхээ мэдэхгүй шахах, шууд хатаах гэх мэт. Тиймээс өөрийн арьсны онцлогоо сайн судлах, өөрт таарах бүтээгдэхүүнээ зөв сонгох талаар сайн судлаасай гэж хүсмээр байна. Гэхдээ үүнийг мэддэг байлаа ч мөнгөний асуудал их тулгардаг санагдсан. Миний хувьд бол санхүү тал дээр үеийнхэнээ бодвол илүү бие даасан гэж боддог. Иймдээ ч яаж зарцуулах, яаж олохоо мэддэг гэхүү. Жишээ нь: Цагийн ажил хийх, хувь хүн байгуулагатай хамтрах гэх мэтээр санхүүгийн асуудлаа шийдэж чаддаг.
Өөрийн арьс арчилгааны хэсгийнхээ зургийг хуваалцаад?
Ингээд харахаар их юм байгаа ч нэг л мэдэхэд л дуусчихдаг шүү. Би та бүхэндээ хуваалцъя.

Гоо сайхны ширээн дээр байгаа бүтээгдэхүүнээсээ хамгийн шилдэг 3 бүтээгдэхүүнээ бусад хүмүүст санал болговол ямар бүтээгдэхүүн байх вэ?Хамгийн шилдэг болон бусдад санал болгох бүтээгдэхүүн гэвэл доорх гурван бүтээгдэхүүн.
1. Pure vitamin c “Purito” - Энэ бүтээгдэхүүний тухай
2. Birj juice sunscreen “Roundlab” - Энэ бүтээгдэхүүний тухай
3. Mugwort toner “Roundlab” - Энэ бүтээгдэхүүний тухай
.png)
Гоо сайхны бүтээгдэхүүнээс хамгийн гоё,онцлох хэсгийг тайлбарлавал?
Би тонер хэсэгт их дуртай зүгээр л арьсыг минь услаад, эрүүл болгоод байгаа мэт санагддаг.
Бүтээгдэхүүн сонгохдоо, худалдан авалт хийхдээ ямар шалгуурыг баримталдаг вэ?
Би худалдан авалт хийхдээ хамгийн эхэнд энэ албан ёсных уу? Яаж тээвэрлэгдэж ирсэн гэдгийг хардаг. Дараа нь орц найрлага бусдад ямар санагдсан гэдгйиг судалдагдаа. Хэрэглэж үзсэн хүмүүсийн сэтгэгдэл, үнэлзээ зэрэг их чухал. Албан ёсны газраас авах үнэтэй байж болох ч маш олон давуу талтай шүү.
Өсвөр насныхан өөртэй нь хамт бүтээгдэхүүнээ сонгох, хамт арьсаа арчлаад явах их дуртай байдаг. Зөвлөгөө мэдээлэл хүргэх хаяг нээх санаагаа анх яаж олсон
бэ? Яагаад бусдад зөвлөгөө, мэдээлэл хүргэхээр шийдсэн бэ?
Анх над шиг эрэгтэй skincare зөвлөгөө өгдөг, мэдээлэл хүргэдэг, хэрэглэж үзсэн бүтээгдэхүүнээ танилцуулдаг аккаунт байгаагүй лдээ тиймээс яагаад болохгүй гэж бодоод шууд л нээсэн. Бусдад зөвлөгөө өгөх туслах тал дээр бол би ENFJ /нээлттэй төрлийн/ хүн лдээ (инээх) ийм болохоор бусдад туслах дуртай байдаг гэж бодож байна.
Арьс арчилгаа, бүтээгдэхүүн сонголтон дээрээ зөвлөгөө авахыг хүсвэл тантай яаж холбогдох вэ?
zorigo.skincare гэдэг инстаграм аккаунт руу бичээрэй. Зав цагаараа хариу өгөөд явна. Мэдээж үнэгүй шүү :) Мөн youtube сувагтай учир subscribe дараад, мэдээлэл авах, хамтдаа арьсаа арчлаад явж болно шүү.
Миний YOUTUBE суваг дээрх бичлэгүүдийг сонирхвол: https://youtu.be/pK0CSHBMPQQ
Бусдад арьс арчилгаатай холбоотой ямар уриалга хүргүүлэх вэ?
Арьс арчилгаа хүйсгүй бөгөөд нарны тосыг 365өдрийн 365өдөр түрхэж хэвшээрэй. Мөн арьс гэдэг бүхэл нэг том эрхтэн гэдгийг санаарай. Амжилт манайхан :)
Өсвөр насны арьс арчилгаа хийж эхлэх гэж байгаа уншигчдадаа COSE cosmetics бяцхан зөвлөгөөг хүргэе:
1. Дур мэдэн бүтээгдэхүүн сонгохгүй байх. Өсвөр насны үед бидний биед олон төрлийн дааврын өөрчлөлт явагддаг учраас арьсаа тодорхойлоход хүндрэлтэй байдаг. Нэг өглөө сэрэхэд л нүүрэн дээр батга гарах энгийн явдал байдаг шүү дээ. Тиймээс мэргэжлийн хүнээс мэдээлэл авах, хэрэглэж үзсэн, зөвлөгөө өгдөг хүмүүсээр зөвлүүлэх, /Жишээ нь, Зоригоо маань өсвөр насныханд голчилж үнэгүй зөвлөгөө өгдөг/ дэлгүүрийн зөвлөхүүдээс лавлах гэх мэт олон аргаар бүтээгдэхүүнээ сонгох боломжтой.
2. Битгий яар. Нас залуу байх нь биеийн эд, эс хурдан нөхөн төлжих давуу талтай. Тиймээс олон төрлийн хүчтэй бүтээгдэхүүн нэг дор бүгдийг хэрэглэх гэж яарах хэрэггүй. Өөрийн юунаас харшилдаг, арьс тань юунд дуртай, юунд дургүй байх зэргийг аажмаар мэдэж авах нь хамгийн чухал юм шүү. Өөрт таарсан хялбар дараалал бүхий бүтээгдэхүүн сонгоод тууштай хэрэглэвэл үр дүнд хүрэх нь хурдан байна.
3. Ус сайн уух, нойр сайн авах. Бидний арьс ч мөн ус, чийгээр дутагддаг. Мөн стресс, муу нойр, хоолны буруу хуваарь зэрэг арьсанд сөргөөр нөлөөлдөг тул сайхан арьстай болохыг хүсвэл ус сайн ууж, зөв амьдралын хэв маягийг өөртөө бий болгоорой. Өөрийгөө хайрлах нь бусдыг хайрлах, аливааг чин сэтгэлээсээ хайрлахын эхний алхам шүү.
Хамт байсан уншигчдадаа баярлалаа. Илүү ихийг уншихыг хүсвэл Энд дараарай. Дараагийн "Beauty Corner" дугаараар уулзая!
Инстаграм: Биднийг дагаарай
Фейсбүүк: Бидэндтэй нэгдээрэй
Онлайн дэлгүүр: https://cose.mn/


.png?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)
.png?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)

.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)





.png?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)
.png?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)

.jpg?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)



