
Эрэгтэйчүүд яагаад арьсаа арчлах хэрэгтэй вэ?
21-р зууны аливаа чиг хандлагад хүйсийн ялгаа төдийлөн хамааралгүй болж эхэлжээ.
Жишээ нь, эмэгтэйчүүд л арьсаа арчилж хамгаалах ёстой гэсэн хуучинсаг үзэл хэдийн мода-наас гарч, олон төрлийн эрэгтэй арьс арчилгааны бүтээгдэхүүн гарч байна. Тэгвэл эмэгтэйчүүд л арьсаа арчлах хэрэгтэй гэсэн бодлоо толгойноосоо авч хаяад доорх мэдээлэлрүү анхаарлаа хандуулцгаая.

Эрэгтэйчүүдийн арьс олон талаараа эмэгтэйчүүдийнхээс ялгаатай байдаг. Жишээ нь, арьсны бүтцээрээ илүү зузаан давхаргатай, нүхжилтийн сүв том мөн илүү тослог байдаг гэх мэт.
Өглөөний арьс арчилгаа:
Хүнийг унтаж байхад арьсны давхарга дээр үхэжсэн эс, илүүдэл тослог ба нянгаас бүрдсэн нэмэлт давхарга бий болдог байна. Тиймээс өглөө бүр нүүрээ өөрт тохирсон хөөсөн савангаар угааж, бохирдлыг цэвэрлэх хэрэгтэй. Ингэснээр арьсны хөгшрөлт удаан явагдаж, арьс хурдан нөхөн төлжих давуу талтай.
Өдрийн турш хамгаалах нь:
Өглөө цэвэрлэж, угаасан арьсандаа тос, чийгшүүлэгч хэрэглээгүй гэрээсээ гарч хэрхэвч болохгүй. Учир нь арьс бүхэл өдрийн турш нар, салхинд эмзэгшдэг. Тиймээс чийгшүүлснийхээ дараа нарны тос түрхэж арьсаа хамгаалах нь арьс арчилгааны хамгийн чухал хэсэг гэж хэлж болно.
Оройн арьс арчилгаа:
Орой унтахын өмнө арьсаа цэвэрлэх нь шүдээ угаахтай л адил. Агаарын бохирдол, маск зүүснээс үүдэлтэй бусад бохирдлыг цэвэрлэх хэрэгтэй. Эрчүүдийн арьс эмэгтэйчүүдийн арьсыг бодвол хурдан үрэвсэх магадлалтай байдаг. Ялангуяа сахлаа хусдаг эрчүүдийн хацарны хэсэг эмзэг, мэдрэмтгий болсон байдаг тул бохирдлоо цэвэрлэхгүй бол өнгөн гадаргаас эхлээд арьсны гүн хэсэг гэмтэж, өнгөө алдана. Ингэснээр хөгшрөлт хурдан явагдах гол хүчин зүйл болдог.
Арьсаа цэвэрлэх олон арга байдгаас өөрт тохирсон аргыг сонгож, тайвшруулах шингэн хэрэглэснээр таны арьс унтаж, амрахад бэлэн болно оо.
Эрэгтэй хүн ч мөн арьсаа арчилж, гоо сайхан харагдах, өөртөө итгэлтэй байх эрхтэй шүү дээ. Та өөрийн арьсны төрлийг мэдэхгүй, мөн ямар бүтээгдэхүүн сонгохоо мэдэхгүй байвал манай гоо сайхны зөвлөхүүдээс зөвлөгөө аван, сонголтоо хийгээрэй.


.png?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)
.png?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)

.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)





.png?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)
.png?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)

.jpg?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)



