
Эссэнсийн талаар бидний мэдэх ёстой зүйлс
Эссэнисийн талаар бидний мэдэх ёстой зүйлс
KBeauty-гээс гарсан хамгийн алдартай бөгөөд чухал бүтээгдэхүүн бол ЭССЭНС. Яагаад гэвэл арьсны гүнд хүрч,эсийн түвшинд үйлчлэхэд зориулагдсан бөгөөд эссэнс хэрэглэх үед бусад бүтээгдэхүүнүүд чинь өөр өөрийн үүргийг "тултал" гүйцэтгэж чаддаг. Ингэснээр арьс чинь гүнээсээ уян хатан,өөрийгөө хамгаалах чадвар өндөртэй,гэрэлтсэн залуу байдлаа хадгална. Эссэнс нь дотроо гурван төрлийн үйлчилгээг ихэвчлэн гүйцэтгэдэг цайруулах,арьс чангалах,чийгшүүлэх гэвч мэдээж хамгийн чухал үйлчилгээ нь "чийгшүүлэх". Уур амьсгал,орчин нөхцлөөсөө хамаараад манай Монгол бүсгүйчүүд маань эссэнс бол заавал хэрэглэх бүтээгдэхүүн.
- Хуурай арьстай бол гиалуроны хүчилтэй гүн чийгшүүлэх найрлагатай эссэнсийг сонгох нь зүйтэй.
- Өнгө алдаж,ядарсан арьсанд ургамлын хандтай,сэргээх найрлагатай цайруулах эссэнс тохиромжтой.
Тоник,эссэнс хоёрын ялгаа
Тоник нь арьс цэвэрлэгээний сүүлийн шат бөгөөл зарим нь үрэвслийн намдаах,хатаар зорилгоор спиртийн агууламжтай байдаг. Харин эссэнс нь арьсны гүнд хүрч,эсийн түвшинд үйлчлэхэд зориулсан,баялаг,идэвхитэй орц найрлагатай бүтээгдэхүүн. Тоник хэрэглэсний дараа арьсанд чийгшил нэмж,арьсны тос,чийгийн балансыг тэнцвэржүүлж, дараагийн бүтээгдэхүүн арьсны гүнд хүрч үйлчлэхэд нь тусалдаг.
Эссэнс,серум хоёрын ялгаа
Серум нь арьсны асуудалд нь жишээ нь үрчлээ,нөсөө толбо,батга,нүхжилт зэрэгт чиглэсэн үйлчилгээг үзүүлдэг бол эссэнс нь арьсыг нийтэд чийгшүүлж,өөрийнх нь хамгаалах чадварыг сайжруулж,нөхөн төлжүүлэх эсийн түвшнээс нь эхлэн тэтгэж өгдөг.
Эссэнсийг хэрхэн зөв хэрэглэх вэ?
Нүүрээ цэвэрлэсний дараа тоникоороо арчиж,шингээгээд эссэнсийг өөртөө тохирох хэмжээгээр авч түрхэж хэрэглэнэ. Түрхчихээд шингэтэл нь алгаараа эсвэл хуруунуудаа нийлүүлээд бага зэрэг дарж өгөөрэй. Өглөө,оройдоо хэрэглэхэд тохиромжтой.


.png)

.png?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)
.png?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)

.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)





.png?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)
.png?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)

.jpg?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)



