.png?h=4cd7b0e974def6f4a0a29e56a91706bd88b1d7d7)
Playtime 2022 хөгжмийн наадмын албан ёсны хамтрагч байгууллагаар ажиллана
COSE Cosmetics Гоо сайхны нэгдсэн их дэлгүүр нь Монголын хамгийн том хөгжмийн наадам болох Playtime 2022-д албан ёсны цор ганц гоо сайхны хамтрагчаар ажиллахаар сонгогдлоо. Үргэлжлэх 4 өдрийн турш хүрэлцэн ирэх зочид, уран бүтээлчид болон таны, дүр төрх, арьс арчилгаа, үс засалтыг бүрэн хариуцаж ажиллахаас гадна хамгийн өвөрмөц хамгийн содон дүр төрхийг бүтээхэд тусална.
Playtime наадмын талбайд байрлах манай асраар зочлосноор арьс оношилгоо, зөвлөгөө мэдээллийг авах боломжтой. Мөн таны хэзээ ч мартагдашгүй дурсамжийг тань өнгөлөх онцгой чамин зураг даруулах орчинг бүрдүүлсэн байна. Хамгийн гоё нь ЗӨВХӨН Playtime наадмын зочдод зориулсан гоо сайхны бүтээгдэхүүний багц гарган худалдаална.
.png)
Энэ дашрамд дуулгахад COSE Cosmetics нь MULTIBRAND BEAUTY RETAILS буюу гоо сайхны нэгдсэн их дэлгүүр юм. Өөрөөр хэлбэл Япон, Солонгос, Франц гэх мэт олон орнуудаас албан ёсны эрхтэйгээр орж ирдэг бүх л арьс арчилгаа, гоо сайхан, үс арчилгааны бүтээгдэхүүнүүд болон Монгол брэндүүд COSE cosmetics нэгдсэн их дэлгүүрт худалдаалагддаг. Улаанбаатар хотод 8, орон нутагт 2 салбартайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулан, хэрэглэгч үйлчлүүлэгчдэдээ олон гоо сайхны дэлгүүр орж цаг заваа үрэлгүй нэг дэлгүүрээс бүх брэндийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг бүрдүүлдгээрээ онцлогтой юм..png)
Playtime 2022 хөгжмийн наадамд хүрэлцэн ирсэн хэн бүхэнд манай бүүтийг зориорой гэж зөвлөе. Тэнд уулзацгаая!
PLAYTIME x COSETIME
COSE cosmetics – MULTIBRAND BEAUTY RETAIL SHOP


.png?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)
.png?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)

.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)





.png?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)
.png?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)

.jpg?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)



