
Оддын арьс арчилгаа

Люпита Неонг'о
Оскарын шагналт жүжигчин маань хуурай арьстай учраас өдөр тутмын арьс арчилгаандаа авокадоны тосыг нүүр цэвэрлэгч болгон ашигладаг байна. Авокадо нь арьсанд гүн чийгшил өгөхөөс гадна антиоксидантаар баялаг тул өнгийг сэргээж гайхалтай тэжээлээр хангадаг гэжээ.

Кендалл Женнэр
Хэдийгээр түүний арьс болон үсэнд санаа тавих бүхэл бүтэн баг ажилдаг боловч залуу топ модель бүсгүй ээжийнхээ өгсөн маш чухал зөвлөгөөг чандлан сахьдаг гэнэ шүү. Нүүрэндээ гар хүрэхгүй байх нь арьсны бохирдол үүсэх болон батга гарахаас сэргийлдэг гэдэгт тэрээр итгэдэг бөгөөд лазер эмчилгээг маш үр дүнтэй гэж зөвлөжээ. Энэхүү эмчилгээ нь арьсны хэт нүхжилт, батгашилт болон арьсны тэгш бус өнгө зэрэгт мэдэгдэхүйц тус үзүүлдэг байна.

Синди Кроуфорд
Нас бол зөвхөн тоо гэдгийг баталж яваа үзэсгэлэнтэй бүсгүй Синди эртний Египетийн домогт хатан хаан Клеопатрагийн нууц жор болох үнээний цэвэр сүүг арьс арчилгаандаа мист болгон ашигладаг байна. /1:1 сүү, усыг холино/ Тэрээр хэлэхдээ сүү нь үнэхээр арьсыг үрчлээнээс хамгаалж, эрүүл толигор харагдахад тусалдаг гэжээ.

Прияанка Чопра
Арьсаа арчилж эхэлсэн цагаас хойш хэрэглэж ирсэн олон зуун үр дүнтэй хялбар аргуудыг манай гэр бүлийхэн надад зааж сургасан, түүний дотроос надад хамгийн их таалагддаг гэртээ хийх боломжтой маск бол 100% цэвэр тараг болон овьёосны зуурмаг юм. Энэхүү хялбар бас хямд маск нь таны арьсны өнгийг цайруулж, ядарсан арьсыг маш сайн сэргээдэг гэдэгт та итгэхгүйдээ гэжээ.

Кристи Бринкли
Сүүлийн 40 жил миний тасралтгүй хийсэн ганц зүйл бол гуужуулалт юм. Би өглөө босоод л арьсаа гуужуулдаг, ингэснээр миний арьс өнгөлөг, залуулаг бас чанга харагддаг. 40 жилийн өмнө би нэг нийтлэл уншсан юм л даа түүн дээр эрчүүд эмэгтэйчүүдээс 5 насаар илүү залуу харагддаг учир нь тэд өдөр бүр сахлаа хусдаг бөгөөд энэ нь тэдний арьсыг тогтмол гуужуулсанаар үрчлээ нөсөө толбо зэргээс сэргийлдэг хэмээн бичсэн байсан нь надад шууд нөлөөлсөн гэжээ.


.png?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)
.png?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)

.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)





.png?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)
.png?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)

.jpg?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)



