
"SQUALANE" гэж юу вэ?
Squalane бол зөвхөн нүүр биеийн арьсандаа төдийгүй үсэндээ ч хэрэглэж болдог нэг дор олон үйлчилгээт тос юм. Энэхүү тос нь бидний арьсны байгалын тослогтой төстэй бүтэцтэй бөгөөд арьсыг маш сайн чийгшүүлж, зөөлрүүлдэг. Түүнчлэн байгалын гаралтай антиоксидант болон хавдрын эсрэг шинж чанартай тул арьсыг тань хорт хавдар үүсгэдэг хүчин зүйлсээс хамгаалдаг байна.
Squalane гэж юу вэ? Хэрхэн үүсдэг вэ?
Сквален /Squalane ( “a”-тай)/ нь ургамал болон амьтны гаралтай Сквалин /Squalene (“e”-тэй)/-с үүсдэг.
Сквалин бол таны эсээс үүсдэг нэг төрлийн липид бөгөөд нас ахих тусам үйлдвэрлэлт нь багасаж байдаг арьсны өөрийн чийгшүүлэгч юм. Үйлдвэрлэлт хамгийн оргил үе нь өсвөр нас бөгөөд 20, 30 насанд буурч бага багаар арьс улам хуурай, ширүүн болж эхэлдэг.
Сквалин зөвхөн хүнд төдийгүй амьтан ургамалд ч мөн байдаг бөгөөд ихэвчлэн Олив, будааны хивэг, чихрийн нишингэ зэрэгт агуулагддаг. Түүнчлэн аварга загасны элгэнд ихээр агуулагддаг байна.
Гэсэн хэдий ч амьтан болон ургамалд агуулагдаг Сквалин нь гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэхэд тохиромжгүй бөгөөд агаартай исэлдэлд ороод маш хурдан мууддаг. Ийм ч учир гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэхийн өмнө Сквалинийг устөрөгчтэй нийлүүлэн Сквален гарган авдаг. Ийнхүү молекул илүү тогтворжиж хэрэглэхэд тохиромжтой, арьсанд хор нөлөөгүй болдог байна.
Squalane-г хэрэглсэнээр ямар ашигтай вэ?
Арьсанд: Эрүүл арьстай байхын нэг гол үндэс бол яах аргагүй маш сайн чийгшүүлэлт. Тийм ч учир сквалений хамгийн гол үүрэг бол гүн чийгшүүлэлт. Арьсанд алдагдсан чийгийг нөхөж өгснөөр арьс тань илүү өнгөлөг эрүүл болох төдийгүй антиоксидант чанартай энэхүү тос нь чөлөөт радикалуудтай /хөгшрөлт үүсгэгч гадны хүчин зүйлс/ тэмцэж, арьсыг гэмтэхээс хамгаалдаг.
Тогтмол хэрэглэснээр коллаген нийлэгжилтийг дэмжиж, хөгшрөлийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Биеийн хэт хуурайшилттай хэсэгт түрхвэл гүн чийгшүүлж чийгээ алдахаас сэргийлнэ.
Үсэнд: Үс ч бас өөрийн гэсэн байгалийн тослогтой бөгөөд мөн л нас ахих, буруу арчлах, халуун индүү, сэнс зэргийг тогтмол хэрэглэсний улмаас түүнийгээ алдаж хуурайшиж эхэлдэг. Скваленийг үсэнд хэрэглэснээр алдсан чийгийг нөхөн, гэмтлээс сэргийлэн, илүү гэрэлтсэн торгомсог болгодог. Шүршүүрт орохын өмнө гарын алганд бага зэргийг аван үсэндээ түрхэж массажилж өгөөрэй.

Squalane-г батгатай арьсанд хэрэглэж болох уу?
Мэдээж хэрэг хэт тослог батгатай арьсанд буруу бүтээгдэхүүн хэрэглэвэл батга ихсэх, үрэвсэл нэмэгдэх зэрэг сөрөг талууд ихээр үүсдэг. Гэсэн ч сквален нь бүх төрлийн арьсанд хэрэглэхэд аюулгүй бөгөөд тэр тусмаа хуурайшилтаас үүдсэн батгатай арьсанд бүр илүүтэй тохиромжтой.
Бусад төрлийн тосыг хэрэглэхэд хэт хүнд эсвэл наалдамхай санагдаж байвал скваленийг туршаад үзэхийг зөвлөх байна. Энэхүү тос нь хөнгөн бүтэцтэй бөгөөд noncomedogenic буюу арьсны нүх бөглөдөггүй.
Нүхжилт бөглөж арьсны тослогийг нэмэгдүүлдэггүй бөгөөд хэрэглэхэд хөнгөн, шингэж сайтай. Түүнчлэн сквален нь үрэвслийн эсрэг шинж чанартай тул экземтэй хүнд ч хэрэглэж болно.
Жич: Сквален нүхийг тань бөглөхгүй ч арьсны тань өөрийн тослог, үхэжсэн арьс, бохирдол бактериуд нүхийг тань бөглөх учир хэрэглэхийн өмнө заавал давхар цэвэрлэгээ хийж нүхжилтээ цэвэрлэн, 7 хоногт 1-2 удаа гуужуулж үхэжсэн арьсаа тогтмол авч байх нь чухал шүү.
.jpg)
Squalane-г хэрэглэхэд ямар нэг сөрөг нөлөө бий юу?
Ямар ч төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнд харшлах, тохирохгүй байх магадлал үргэлж байдаг. Мэдээж Аварга загасны элэгнээс гарган авсан тос нь хэрэглэхэд тийм ч тохиромжтой бус. Тиймээс хэрэглэхийн өмнө судлах нь зүйтэй. Өөрийн хэрэглэх гэж буй скваленийг 100% ургамлын гаралтай эсэхийг /амьтны бус/ мэдэж байж хэрэглээрэй.


.png?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)
.png?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)

.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)





.png?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)
.png?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)

.jpg?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)



