
Серум гэж юу вэ?
Арьсандаа тохирох серумыг хэрхэн сонгох вэ?
Асуудалгүй арьстай хүн гэж бараг л үгүй. Таны арьсны асуудлыг өндөр үр дүнтэйгээр хурдан хугацаанд шийдэж чадах бүтээгдэхүүн бол мэдээж серум. Арьсандаа тохирох серумыг хэрхэн сонгох тухай зөвлөе.
Серум гэж юу вэ?
Арьсны хамгийн гүнд нэвтрэн орж таны арьсны асуудлыг шийдэж чадах, маш жижиг молекул бүхий, арьс арчилгааны эмчилгээний бүтээгдэхүүнийг серум гэж ойлгож болно. Серум нь дотроо олон төрөл байх бөгөөд нүхжилтийн, нөсөө толбоны, гүн чийгшүүлэх, үрчлээний эсрэг, арьс чангалах зэрэг өөрийн арьсны асуудлуудыг харгалзан үзэж серумээ сонгох хэрэгтэй байдаг.
Гэвч энэ нь нэг хүн нэг л серум хэрэглэх ёстой гэсэн үг биш юм. Таны арьсанд хэдий их асуудал байна, асуудал бүртээ тохирох серумуудыг сонгон хэрэглэх нь зөв. Таны арьс нөсөө толботой, бас нүхжилттэй бол бол та энэ хоёр асуудалдаа тохирох серум сонгох хэрэгтэй гэсэн үг юм.
Гэхдээ хоёр серумаа нэг өдөр хамтад нь хэрэглэж болохгүйг анхаараарай. Харин нэг өдөр нүхжилтийн серумээ, дараа өдөр нь нөсөө толбоны серумээ гэх мэтчилэн өөрийн арьсны асуудалдаа зориулан бяцхан хуваарь гаргаад серумээ хэрэглэж хэвшээрэй.
Эцэст нь дахин хэлье. Таны арьсны асуудлыг хурдан хугацаанд хамгийн үр дүнтэйгээр шийдэж чадах бүтээгдэхүүн бол СЕРУМ юм шүү.
Cose та бүхэндээ дараах серумуудыг санал болгож байна. Өөртөө тохирохыг сонгоод хүргүүлэн авах боломжтой.


.png?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)
.png?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)

.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)





.png?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)
.png?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)

.jpg?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)



