
Та С Витамин хэрэглэдэг үү?
Яагаад витамин C хэрэгтэй вэ?
Витамин C-г ууж хэрэглэснээр дархлааны хамгийн сайн дэмжигч болж чаддаг. Харин арьсандаа Витамин С агуулсан бүтээгдэхүүн түрхэх нь арьсны өнгийг жигд цайруулж, нөсөө толбо багасан, батганы сорвийг ч алга болгох шидтэй.
Витамин C-г арьсандаа түрхэхийн давуу талууд:
- Нөсөө толбо, батганы сорвийг бүдгэрүүлнэ
- Арьсны өнгийг жигд цайруулна
- Нэмж нөсөө толбо үүсэхээс урьдчилан сэргийлнэ
- Өглөө түрхснээр арьсийг бохирдлоос хамгаална
- Үрэвслийг намдаана
- Хөгшрөлтөөс урьдчилан сэргийлнэ
- Арьсны коллагены нийлэгжилтийг дэмжинэ
Витамин C агуулсан бүтээгдэхүүн эсвэл витамин C cерум арьсандаа түрхэх гэж байгаа бол дараах зөвлөгөөг уншаарай.
Витамин C нь арьсанд нэн чухал хэрэгцээт элемент мөн хэдий ч хэзээ, ямар бүтээгдэхүүнтэй, хэрхэн хэрэглэх нь хамгийн чухал байдаг. Хэрэв та витамин C серумыг өглөө түрхсэн бол араас нь нарны тос түрхэхээ хэрхэвч мартаж болохгүй. Ингэхдээ SPF 30 болон түүнээс дээш хамгаалалт бүхий нарны тосыг сонгон хэрэглээрэй.
Алдартай арьс арчилгааны влогерууд Витамин С-г өглөө түрхэх нь илүү үр дүнтэй гэж үздэг. Учир нь наранд гарахын өмнө түрхсэн витамин C нь чөлөөт радикалын эсрэг нөлөө үзүүлдэг буюу хөгшрөлтийн эсрэг хамгийн үр дүнтэй байдаг байна.
Витамин C ууж хэрэглэхдээ юунд анхаарах вэ?
Харин витамин C-г ууж хэрэглэх гэж байгаа бол хоолтой хамт эсвэл хоолны дараа уухыг зөвлөж байна. Учир нь витамин C-г хоосон ходоодтой үедээ уувал ходоод цочрох эрсдэлтэй байдаг. Мөн та коллаген уудаг бол витамин C-г заавал хамт уугаарай. Учир нь витамин C болон коллаген нь хөгшрөлтийн эсрэг хамгийн хүчирхэг нэгдэл болж чаддаг байна.
Cose та бүхэндээ дараах витамин C болон витамин С агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна.


.png?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)
.png?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)

.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)





.png?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)
.png?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)

.jpg?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)



