
ABOUT COCO
1. Өөрийгөө 3 үгээр тодорхойлвол?
- Тууштай, чөлөөтэй, дэлхийн хүн 🌎
2. Яагаад арьс арчилгаанд дурлаж эхэлсэн бэ?- Хүн ер нь хоббигоо асуудал болон байхгүй байгаа зүйлээс олдог санагдсан. Надад батганы асуудал байсан, бас шууд гараад явах итгэлтэй арьс байгаагүй. Одоо бол хоббигоос цаашлаад амьдралын хэв маяг болсон байна.3. The Glow Academy group-ийг анх хэзээнээс нээж эхэлсэн бэ? Анх нээх болсон шалтгаан?- Анх 2018 онд гэртээ хүүхдээ хардаг байхдаа өөрөө өөртөө “skinfluencer” болчихсон маш их зүйл судалдаг, уншдаг, бүтээгдэхүүн авч хэрэглэдэг байсан. Тэгээд цаг завандаа зүгээр л хэрэглэсэн бүтээгдэхүүнийхээ review-ийг оруулж байяа гээд нээж байсан.4. Анх влог хэзээнээс хийж эхэлсэн, амжилтанд хүргэсэн контент?- 2019 оны өвөл юм уудаа. Зориглоод 1 бичлэг хийж тавьж үзсэн, үзэлт хандалт миний төсөөлж байснаас их байсан тул тэр л амжилтанд хүргэх контент болсон байх.5. Амьдралдаа баримталдаг зарчмууд- Маш замбараагүй, олон сонголт бүхий, хөл толгой нь олдохгүй нийгэм дунд хүн хүнээрээ байгаасай гэж хүсдэг, би өөрөө хүн байхыг зарчимладаг. Хүний нүдрүү хараад, харцаараа ойлголцож инээх мөч хамгийн гоё.6. Өөрийгөө хэрхэн бүтээлч байлгадаг вэ?- Юмыг олон талаас нь харахыг хичээдэг. Болохгүй бол бичнэ. Бичиж байж бүтээлч зүйл бий болдог. Аа бас хий дэмий цаг үрсэн зүйлээс хол байх нь өөрөө бүтээлч цаг байдаг.7. Одоогоор хамгийн хайртай арьс арчилгааны бүтээгдэхүүн?- Ер нь хэзээ ч салахгүй зүйлс бол нарны тос + витамин Ц сэрум8. Current skincare go to product ?- Dr.G - Brightening up+ sunscreen- Summer fridays - Super Amino gel cleanser- Le Labo - Lip moisturizing balm- Purito - Centella green level all in one mild pad9. Өөрийгөө хайрлах гэдгийг юу гэж ойлгодог вэ?- Хүсээгүй зүйлсдээ Үгүй гэж хэлж чаддаг байх; Үзэл бодол хараат бус байх, өөрийгөө эрх чөлөөтэй байлгах;10. Өөрийгөө хэрхэн хайрладаг вэ?- Саяны зун өөрийгөө битүү хайрлалаа. Дуртай хоолоо идэж, хүссэн газартаа явж, гоё хувцаслаж, дурсамж цуглуулсан. Хамгийн гол нь өөрийгөө шийтгэсэн юм шигээр биш эрх чөлөөтэй сэтгэж, өглөө бүр 5ам-д босож инээмсэглэж дасгал хийсэн, гүн бясалгалд суралцсан. Тэр чигээрээ үргэлжлүүлээд өөрийгөө хайрлана аа 😇





.png?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)
.png?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)

.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)





.png?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)
.png?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)

.jpg?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)



